Канадад халдлага гарч, таван хүн амиа алджээ
2017-01-30

 

Канадын Квебек хотноо байрлах исламын шашны сүмд террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас таван хүн амиа алдсан гэнэ.

 

Уг халдлага ням гаригт орон нутгийн цагаар 21.00 цагийн орчимд болжээ. Халдлага болсон сүмд ойролцоогоор 40 гаруй хүн оройн мөргөл үйлдэж байхад зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээжээ.

 

Цагдаагийнхан халдлага болсон бүс нутгийн хамгаалалтадаа авчээ. Мөн уг халдлагатай холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн ч хувийн мэдээллийг нь задруулахаас татгалзсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин