МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. Гэхдээ АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулсан юм. Учир нь өмнөх өдөр буюу ням гаригт АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт явагдсан. Сонгуулийн дүн мэдээг нэгтгэн авах ажиллагаа үүргийн 05 цаг хүртэл үргэлжилсэн учир хүндэтгэх шалтгаанаар хурлаа хойшлуулсан бололтой.
МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдсан. Харин бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийсэнгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ