Казахстаны төмөр замын технологийг судална
2017-01-30

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга К.К.Алпысбаевыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Казахстан Улсын төмөр замын тээврийн салбарын хөгжил, Ази-Европ-Ази чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн зохион байгуулалт, төмөр замын хилийн боомт дахь шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагаа, хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд тээвэр логистикийн терминал байгуулсан зэргийн талаар туршлага судлан ажиллаж байгаа талаараа танилцуулав.

 

Мөн Монгол Улсын төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, үүн дотроо зүтгүүр, дохиолол холбоо, төмөр замын цахилгаанжуулалтын чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологитой танилцах, богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

“Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаев “Казахстан Улс нь төмөр замын чиглэлээр шинэ дэвшилтэт технологиуд нэвтрүүлж, ачааны вагоны үйлдвэр, төмөр замын бүхий л тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Нийт 16500 км төмөр замтай бөгөөд зөвхөн төмөр замаас гадна далайн тээврийн чиглэлд анхаарч ажиллаж байна. Тиймээс төмөр зам, далайн тээврийн салбарт Монгол Улсын зам, тээврийн салбартай санхүүгийн таатай нөхцлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн уулзалтын үеэр онцоллоо. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ubtz har hel amnii zasal
2017-01-31
Зочин:
49 onii geree ubtz hoghild saad bolood baina uu gesen hardlAg
2017-01-31
Зочин:
Hunii biyd horgui tsahilgaaniig delhii niit
2017-01-31
Зочин:
Belarus vagon orsoos chanartai
2017-01-31
Tumur zamch:
Kazakhstani tumur zam zuvlult holboot ulsiinh shig baihaa ali hedinee bolisoon. Amerik , Europ tehnologoor zutguuruud bolon vagonuud uildverlej baina. Tumur zam ni manaihniig bodvol hamaagui hugjsun uls.
2017-01-31
Iljig:
iljig atryr yhaantai dur esgeed suuj bn. Tz-d neg udur ch ajillaj uzeegui hhunahdee
2017-01-30
Зочин:
EDNII YUM CHINI YAG L OROSYNKH BAIGAA , SUDLAJI BAINA GEJI TSAG , BAALKHAN MUNGU ZARAAD YAKH NI WE , NADUULIINKHAAS CHINI KHAMAAGUY SAIN TEKHNOLOGY GERMAN FRANTS , YAPOND BAYGAA SHUU DEE
2017-01-30
ZOCHIN:
KAZAKSTAN . MONGOLD BOL HASAGUUD . LALUUD NEG IH CH OIRTOOD BH N YU L BOLDOO
2017-01-30
Хаха:
Судлах биш өрсөлдөө
2017-01-30