Исламын улсын 100 гаруй террористыг устгажээ
2017-01-31

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн 100 гаруй террористыг устгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан Мосул хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр тус бүлэглэлийн хуаранг устгасан гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээллээр “тус хуаранд 100 гаруй террорист нуугдаж байсан” гэв.

 

Армийнхан өнгөрсөн долоо хоногт Мосул хотын зүүн хэсгийг чөлөөлсөн бол энэ амралтын өдрүүдэд хотын төвийг хяналтадаа авч, террористуудыг устгаж байна. “Ирэх сарын эхээр хотыг 100 хувь чөлөөлөх болно” хэмээн тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхий сайд олон сар бүслэлтэд байсан иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагаас хүссэн юм.

 

Исламын улс бүлэглэл өнгөрсөн 2015 оны наймдугаар сард Мосул хотыг эзэлж, хяналтаа тогтоожээ.

 

Тус бүлэглэл 2013-2015 оны хооронд Иракийн нийт газар нутгийн 60 орчим хувийг хяналтадаа аваад байсан юм. Харин тус бүлэглэл одоо эзэлсэн газар нутгийнхаа 90 орчим хувийг армийнханд алдаад байна.

           

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин