“Starbucks” компани 10 мянган дүрвэгчийг ажилд авна
2017-01-31

 

Америкийн “Starbucks” компани ирэх таван жилийн хугацаанд 10 мянган дүрвэгчийг ажилд авахаар болжээ.

 

Тус компанийн удирдлагууд ажилгүй байгаа олон зуун дүрвэгчдийг цалинжуулж, тэдний амьдрал болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй гэнэ.

 

Ирэх сарын эхээр тус компани өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нийгмийн идэвхтэй 20 гаруй дүрвэгч залуусыг борлуулалтын албадаа дадлагажигчаар авахаар болжээ. Тэд өөрт ноогдсон ажлаа сайн хийж чадвал хэдхэн сарын дараа жинхэнэ ажилтан болох боломжтой  гэдгийг тус компанийн Ерөнхийлөгч Ховард Шульц мэдэгджээ.

 

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп АНУ-д байршиж буй дүрвэгсдийг албадан гаргах, цаашлаад тодорхойгүй хугацаагаар дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн юм.

 

Трампийн шийдвэрийг Шульц эрс буруутгаж буй билээ.  Тэрбээр  “АНУ-ын ажилчдын гол хүч цагаачдын нуруун дээр байдаг. Тэд яг л америк цэрэг шиг үнэнч ажилладаг. Трампын баримталж буй энэхүү бодлого томоохон компаниудын хувьд сайнгүй зүйл” гэж хэлжээ.

 

            Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tend dahij ochihdoo iishee l lav dahij orohgui
2017-02-02