Ядарсан жолооч осолд өртөх магадлал өндөр
2017-01-31

Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг "Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан" үедээ буюу "Хэт ядарсан үедээ" гаргадаг гэж судлаачид үздэг.

 

“Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.

 

Хөдөлгөөний эрчимээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчинг бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

Амрахгүйгээр удаан явах, 12 цаг буюу түүнээс дээш хугацаагаар өдөр бүр ажиллах нь хэт ядаргааны шалтгаан болдог.

 

Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг тул МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд "...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх"-ийг хориглосон байдаг.

 

Иймд жолооч нар  хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед 1 цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yun standart yariad baigaa yum be hujaa mashinuud teevert yavj baihad iim yarval onigoo bolno shuu hujaa nordiin kabind 1 tsag yavaad mujirj unana daa duu chimee gej tank donsolgoo gej builgaj bui mori
2017-01-31
Зочин:
yun standart yariad baigaa yum be hujaa mashinuud teevert yavj baihad iim yarval onigoo bolno shuu hujaa nordiin kabind 1 tsag yavaad mujirj unana daa duu chimee gej tank donsolgoo gej builgaj bui mori
2017-01-31