Болор цом ч ичмээр болдог болж дээ
2017-01-31

 

Тэртээ 1983 онд анхны “Болор цом” наадам болж, Д.Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ түрүүлж байснаас хойш даруй 34 жилийн нүүрийг үзжээ. Өмнө нь “Болор цом” наадам жинхэнэ шилдэг яруу найрагчдын шилмэл шүлгэн “хүлгүүд”-ийн уралдаан байлаа. Яруу найрагч Д.Цоодол  “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэн “Шагнал” тэргүүтэй шүлгүүдээрээ “Болор цом” гардаж байхад жинхэнэ яруу найрагт энэ шагналыг өгдөг байж. Харин цаг хугацааны эрхээр хамгийн сайн шүлэг бичсэн найрагчид биш хамгийн их танил талтай, бэл бэнчинтэй, нутаг усандаа татаастай хүнд л “Болор цом” очдог болж. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт “Болор цом” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

 

Бодвол Монголын зохиолчдын эвлэлийнхэн аль нэг аймгийн Засаг даргын тамгын газраас ихэнх хөрөнгө мөнгийг нь гаргуулаад, “Болор цом” зохион байгуулчихдаг болохоор амтанд нь орчихоод байгаа юм биш үү. Тэгээд л хөдөө руу зулраад, тэр нутгийнх нь нэг нөхөр юу ч хамаагүй уншаад л түрүүлдэг “наймаатай” болчихлоо.

 

Ёстой “Болор цом” гэдэг чинь хамгийн их ичиж, бөгс улаймаар наадам болж дээ. Энэ жил гэхэд “Болор цом” Сүхбаатар аймагт болж, Б.Батсайхан гэдэг яруу найрагч түрүүллээ. “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир аман хүзүүдэж, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаалсан юм. Б.Батсайхан гэдэг нь Сүхбаатар аймгийн харьяат яруу найрагч юм гэнэ билээ. Ард түмэнд тэгтлээ танигдаагүй, “битүү морь” юмдаг уу даа. Тэгээд дээрээс нь жаахан бэлдмэл энэ тэр хийж уралдсан “морь” бололтой юм.

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын эхнэрийнх нь садан ч гэнэ үү нэг балай юм дуулдсан. Түүнийхээ хүчээр, дээрээс нь Сүхбаатар аймгийнх учраас ийн “магнайдаа тоосгүй” ирсэн ч гэж яриад байна. За тэр шүлэг энэ тэрийг нь мэргэжлийн шүүмжлэгчид нь шүүмжилж, хэлэх юмаа хэлэх байлгүй дээ. Сошиалаар бол муугаар нь дуудаад л байна. “Хүрэл тулга” наадамд оролцож байгаа хүүхдүүд ч үүнээс дээр шүлэг уншина гээд л байх юм.

 

Зарим нь ч бүр дөрөвдүгээр ангид байхдаа ч түүнээс илүү шүлэг бичдэг байсан тухайгаа дурссан байна билээ. Өөр бусад нь болохоор “усан шүлэг” гэдэг тодотгол зүүсэн харагдсан. Олны үг ортой гэдэг дээ. Тэгээд шүлэг, яруу найрагт ойрхон хүмүүс бол бас ч гэж ханатай л дүгнэж байгаа байх. За тэр ч яахав, хамгийн гол нь “Болор цом” наадмаа ингэж завхруулахаа болих цаг болсон юм биш үү.

 

Ийм ичмээр юм хийчихээд, дараа нь хүний царай яаж харж чаддаг байна аа, энэ Зохиолчдын эвлэлийнхэн. Хэзээ ч билээ Ж.Мөнхбат гээд нэг намын нөхөр “Болор цом” хүртээгүй юу. Тэр үеэс л хэл ам гарсан шүү дээ. Таван саяар тэр цомыг нь худалдаж авсан энэ тэр гээд л. Түүнээс хойш Дарханд Ц.Хулан, Архангайд Д.Болдхуяг, Өвөрхангайд Л.Моломжамц гээд л ээлж дараалан түрүүлсэн. Тэр нутгийнх байсныхаа төлөө түрүүлэх эрхээр шагнуулсан гээд байгаа. Бас төв аймагт болоход нэг нөхөр түрүүлсэн дээ.

 

Бас л нутгийнх гэдэг шалтгаанаар түрүүлэх эрх олж авсан гэсэн элдэв яриа бий. Яахав, заримынх нь эцсийн шатанд уншсан шүлэг гологдоод байхааргүй л байсан болов уу. Заримынх нь ч гологдож л байсан байх. Гэхдэ энэ жилийнх шиг муугаараа дуудуулж байгаагүй юм байна. Дараа жилүүдээс үлдсэн бүх аймагтаа зохион байгуулаад, тэр нутгийнх нь л бол нэг хүнийг түрүүлүүлэх байх л даа. Харин тэр хүнийх нь шүлэг “Хүрэл тулга”-ын нэгийн даваанд тэнцчихээр гэсэн үнэлгээ аваасай билээ дээ, өөр ч юу гэхэв. Жил ирэх тусам л “Болор цом” ичмээр болж, зохион байгуулагчдынх нь ичих булчирхай жижгэрсээр л байх юм даа.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ta nar yumaa sudalj unen zuvuur ni medeelele oruulj bga ch ymar ch or undeslelgui yum oruulj bhii
2017-02-01
Зочин:
Балиар цомыг балар нөхөрт өгдөг, балгасанаа унасандаа өгдөг, бас тэгээд нутаг заадаг, бялуу хуваах гэж баруунаас зүүнд шилждэг, Бавуугийн хүүгээс айгаад батгана царайлдаг, Бадарч гуайг харахаараа баас царайлдаг, баатар хотод ирэхээрээ балин царайлдаг, барам гаргаж Бумаа царайлдаг баринтагтай хүүхдээс дор саринтагтай сайрагчид аа гэж...............
2017-01-31
Зочин:
Монгол улсад зохиогдож байгаа зевхен Болор цом тедийгуй бух уралдаан тэмцээн тухайлбал Алтан намар хегжмийн наадам, Univers bestsongs, тэр ч буу хэл саяхан тегсгелее хийсэн Авьяаслаг монголчууд гээд бух уралдаан тэмцээнууд нохойн замаар орсондоо... Анх эдгээр уралдаан тэмцээнууд унэхээр гое болж жинхэнэ эзэд нь шагналаа авч байсан. Жишээлбэл Алтан намар 1982- оос УГЗ Ч. Жамсранжав агсан, Дуурийн театрын найрал дуу,Болор цом 1983-аас Терийн шагналт АУЗ Д.Пурэвдорж гээд жинхэнэ лидерууд л шагналыг чангааж байсан бол одоо хэн олон танилтай,сайн лоббидсон, менге тегрег егсен нь л шагналтан болчихдог болж, тиймээс хийсэн гарсан уран бутээл нь шуурхий, туухий, хуний оюун санааны хэрэгцээг хангаж чадахгуй болсон байх жишээтэй! Авьяаслаг монголчууд шоу тэмцээний тэргуун байр гэхэд л дэлхийд танигдах хэмжээний шоу бутээл хийсэн нь хасагдаад, аятайхан дуу аялчихдаг, дэлхийд енеедер гараад унэхээр танигдчих чадваргуй нэг залуу орчих жишээтэй! Ийм л байгаа болохоор хегжил дэвшил урагшлахгуй, хэру
2017-01-31
Unen ug:
Gants bolor tsom bish mergejlikn buh standart Mongold engej shavartai zuuraldsan baihgui yu Mongolchuud engej buh chadamjaa ulandaa gishgej ooriigoo huurch hol yavahgui. Unend guitsegdej l taarna ter ued amidraliig guitshed oroitson baih bolno
2017-01-31
Zochin:
Балар цем болж дээ
2017-01-31
Зочин:
Bolor tsomiig Galsansukh-eer shuulgej, galzuu hunii shulguud turuulj, gajigtnuudiin naadam bolohiig uzeh ch gej dee. Bi azgui hunee...
2017-01-31
Zochin:
Иймэрхүү худалч, хутган үймүүлэгч нар Монголын нигймийг бохирдуулж, өдөөн хатгаж, хагаралдуулж байгаа юм. Зайлаад өгөөч!!!!!!
2017-01-31
Zochin:
Nodnin turuulsen ERDENEBAATAR gdg zaluu chin umnu jil n uariagaa hiitsen bsn tegeed Ardiin Namaas jiliin umnuus yarij turuuluulsen shd
2017-01-31
ЗАЙЛУУЛ:
УЛСТӨРЧ БОЛЖ УЛМААР САЙД БОЛДОГ ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.
2017-01-31
ded:
tiin dornodod bolson suhbaatart boloogui haana bolsoniig n ch medehgui medee beldehiin hoviin chanartai ug hellegtei ichmeer medee bn
2017-01-31
Зочин:
СҮХБААТАР АЙМАГТ БИШЭЭ МАЛАА ДОРНОДОД БОЛСОН ЮМ БИШҮҮ
2017-01-31
zochin:
ulam l adguustai adilxan bolokh yum
2017-01-31
zochin:
dornod aimagt bolson doo
2017-01-31
ded:
tiin dornodod bolson suhbaatart boloogui haana bolsoniig n ch medehgui medee beldehiin hoviin chanartai ug hellegtei ichmeer medee bn