Трамп, хатан хааны урилгыг хүлээн авлаа
2017-01-31

 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн баасан гаригт АНУ-д төрийн айлчлал хийж, шинээр сонгогдоод буй Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан билээ. Удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцахаас гадна хоёр улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон билээ.

 

Айлчлалынхаа төгсгөлд хатагтай Мэй, Трампад “Их Британийн хатан хаан II Элизабетийн эх орондоо айлчлах урилга”-ыг гардуулан өгсөн юм.

 

Тэгвэл Трамп уг урилгыг хүлээн авч, Ерөнхийлөгчийн хувиар хийсэн хамгийн эхний айлчлалаа Их Британи улсад хийхээр болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

Гэхдээ айлчлал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин