”Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авах уу
2017-01-31

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” дэх  “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 

Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.  Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасан байна.  Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэсэн заалт бий. Тиймээс  дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын  бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.  

 

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-"Эрдэнэт"-ийн 49 хувийг эргүүлж авахаар ярилцаж байгаа нь төр хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхдээ эзэмшигч талынх нь төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. УИХ шүүхийн өмнүүр орж асуудалд хандах ёсгүй. Энэ үйлдвэрт шахааны бизнес хөгжсөн гэж ярьдаг. Тиймээс төрийн өмчийн 51 хувийг мөн шалгах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг ард түмнийг төлөөлж УИХ хариуцахаар заасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж, хөрш орнуудаасаа эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-“Эрдэнэт" төрийн өмчийн 51 хувийг жичдээ ажлын хэсэг гаргаад шалгаж болно. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нэн тэргүүнд төрийн өмчийг буцааж авах ёстой.

 

Ийнхүү  байнгын хорооны хуралдаанаар  ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн  “Шийдвэрийн төсөл” боловсруулж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЦАГ БОЛСОН БАЙНА.:
МОНГОЛД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. ЩР НЬ БОЛ СТАНДАРТ ЖИНГЭЭС ИЛҮҮ ЖИНТЭЙ НӨХДҮҮДЭЭС САЛЧИХВАЛ УЛС ОРОН ЦЭВЭРШИНЭ.
2019-03-11
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-31
Зочин:
Хууль бусаар авсан гэдгийг Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргажээ. Хууль зөрчиж авсан хүмүүст ямар хариуцлага тооцдог вэ? гэдгийг хуулийн байгууллага шийдэх ёстой болж бна. Тэгэхээр ТӨР энэ авсан гэх компани-д эргүүлэн төлбөр хийх шаардлага байхгүй юм биш үү?
2017-01-31
Зочин:
Нямдорж Төрийн өмчийг буцааж ав гэж ямар өмчийг яриад байгаа юм. Төрийн өмчийн 51 хувь хэвээр байгааш дээ. Одоогоор 49 хувь нь төрийн өмч биш бусдын өмч тул буцааж авах тухай ойлголт огт байхгүй, булааж авах тухай яриад байгаа юм уу даа. Буцааж авах тухай бол Оросын тал л ярьж болох юм. Тэр тохиолдолд худалдаж авах тухай яриа гарч болох юм. Гэхдээ энэ бол бусдын өмч рүү халдсан энэ зууны том луйвар болох тул БҮТЭХГҮЙ. Нямдорж,Раднасэд 2 улсынхаа нэр төрийг унагаахаар санаатай бүдүүлэг дээрэм явуулахыг санаархаж байна.
2017-01-31
Tsl:
Ta bid 2 bid hoyor dundaa companytai . Bidnii ard ged bul ni baidag. Ta 51 ezemshdeg bi 49. Getel ta zuvshuuruugui baihad bi 49 aa uur hund zarj bolohgui l baihgui yu. Olon ulsad companii 10 deesh huvi ezemshigch ni terniigee zarahaasaa umnu unet tsaasnii gazar medegdej terniig olon tumend medegdej baij zardag. 33.34 deesh ezemshigch bol tuhain ylanguya manai 51 ezemshigchiin zuvshuurulgui nuguu tald shiidver gargah ymarch erh baihgui. Talh zardagaas shaal uur yum
2017-01-31
Зочин:
Za bolj bna!!! Turiin medeld 51 ni baihad ug companii 33.34 aas deesh buur 49 uur ezemshigchid shiljuulehed zaaval 51 ezemshigchteigee zuvshiltsuj shiideh yostoi!!! 51 ezemshigch ni ard tumen uchir ard tumend ch medegdeh yostoi baisan .Butsaaj avaad tulbur gej dongosood bgaa nuhduuded nehemjlelees ni 5 dahin ih torguuli tavij shuuheer oruulj yliig heleltsuuleh ni tumen Zuv!!!! Ter zaluu yaj yvaad 2 tom banknii 100, 93 ezemshigch boldiin? Tegj bayjsan eh uusver , tulsun tatvariig ni nariin shalga!! ! Jiriin mongol ulsiin irgen USA -s
2017-01-31
зочин:
Наад 49 чинь Оросын төрийн өмч байж байгаад Оросын Ростех компанид шилжүүлсэн төрийн өмч шүү дээ. Хүний нутгийн компаны өмчийг эзнээс нь асуухгүйгээр авч болох юм уу. Нямдорж Путинг хараад танина харин Путин Нямдорж , Раднаасэд 2-ыг таних нь юу л бол. Үхэл нь ирсэн оготно муурын сүүлээр оролдно гэгч болох вий.
2017-01-31
Ts:
Za bolj bna!!! Turiin medeld 51 huvi ni baihad hentei 33.34 aas deesh buyu 49 huviig uur ezemshigchid shiljuulehed zaaval 51 ezemshigchteigee zuvshiltsuj shiideh yostoi!!! 51 ezemshigch ni ard tumen uchir ard tumend ch medegdeh yostoi baisan Butsaaj avaad tulbur gej dongosood bgaa nuhduuded nehemjlelees ni 5 dahin ih torguuli tavij shuuheer oruulj yliig heleltsuuleh ni tumen Zuv!!!! Ter zaluu yaj yvaad 2 tom banknii 100, 93 ezemshigch boldiin? Tegj bayjsan eh uusver , tulsun tatvariig ni nariin shalga!! ! Jiriin mongol ulsiin irgen USA -s
2017-01-31
Зочин:
manai toriin bish orosiin toriin omch baisan busuu
2017-01-31