Хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ
2017-01-31

Хүүхдийн утас хулгайлж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 27 настай Ш гэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их орд” худалдааны төвийн хажууд явж байсан 13 настай Д-ын гар утсыг хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

 

Уг хэргийн ОНАБХА-ны Хамгаалалтын 1 дүгээр газрын хяналт шалгалтын офицер цагдаагийн дэслэгч Н.Мөнхтулга, цагдаагийн дэд ахлагч Б.Нарантуяа нар илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Shuud.mn
Сонин хачин