Дахин “Ланд крузер” машин онхолджээ

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тухайлбал БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Шилэн соёмбо ХХК-ны зүүн замд N.Vanette маркийн авто машины жолооч Д нь H.Avante маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтжээ. Жолооч М нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг замын цагдаагийн алба хаагчид тогтоожээ.
Мөн Архангай аймгийн Их тамир сумын нутаг Таван тээг гэх газрын асфальтан замд T.Landcruiser маркийн Н жолоочтой авто машин онхолдож 49 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч 3 хүн гэмтсэн байна.
Энэ сарын 29-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас урагш 10 км шороон замд T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 59 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн хэрэг гарсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ