”Хуулийн цоорхойгоор төмсөгдүүлмээргүй байна”
2017-01-31

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Ерөнхийлөгчийн санаалчилсан уг хуулийн төслөөр Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгон зохицуулалт хийжээ.  Ингэснээр хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийг харгалзан хариулцлага тооцох юм байна.  Хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар төсөлд тусгажээ.

 

Гишүүд уг хуулийн төслийг  “Энэ бол төрийг тогтворгүй байлгах заалт болно. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд намын гишүүдийн саналыг цуглуулан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гаргаснаар шийдэгдэнэ гэдэг төр тогтворгүй болохын шинж” хэмээн эсэргүүцэж байв. Мөн гишүүн О.Баасанхүү  “Ард түмний эв нэгдлийг хангагч юм бол дэмжээд явах хэрэгтэй. Энэ хууль 65-д үйлчлэхгүй. Надад үйлчилнэ. Хуулийн цоорхойгоор төмсөгдүүлмээргүй байна” хэмээж байв.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах гэсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүний саналаар санал хураалт явуулъя. Бид ирэх хавар, намрын чуулганаар дахин хэлэлцэх хэрэгтэй” гэлээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь уг хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжив.

 

Дараагаар нь Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-31
Зочин:
Хэлэлцэх хэрэгтэй ялангуяа олонхид үйлчлэх хууль байх ёстой
2017-01-31
зочин:
Хариуцлага ярихаар олон юм яриад буцаадаг. Хуулинд биш хариуцлагатай байвал болоо. Хццль байж л байг. Атгаг үзэлтэй нь ингээд харагддаг байна.
2017-01-31
зочин:
Хариуцлага ярихаар олон юм яриад буцаадаг. Хуулинд биш хариуцлагатай байвал болоо. Хццль байж л байг. Атгаг үзэлтэй нь ингээд харагддаг байна.
2017-01-31