Дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2017-01-31

 

Сонгинохайрхан дүүрэгт байрлах найман нэрийн хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал, Тус  дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан их хэмжээний эд зүйл хулгайлсныг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Балжинням, дэд ахлагч Ц.Билгүүн, дэд ахлагч С.Тэсхүү нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай, 17 настай Х нь бусадтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байгаа аж.

 

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Deerem hulgaigaa yalgadaggui ee
2017-01-31
зочин:
юун дээрэм вэ хулгай биш үү
2017-01-31
Зочин:
чадаг юм бол улсаа хулгайлж байгаа новшнуудаа барь
2017-01-31
Зочин:
HULGAI BAIHAD YU GEJ SHOU HIIGEED DEEREM GEED SOLIOROOD BAIGAAN
2017-01-31