Найман настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт дуусч хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулан, бага насны хүүхдээ ганцаар хичээл сургуульд нь явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Өнгөрсөн өдөр зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Тухайлбал БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accent маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээжээ.
Иймд хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг замын цагдаагийн албанаас санууллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ