Хуримын үеэр сүйт залууг хөнөөхийг завджээ
2017-02-01

 

Бразилийн нэгэн хос хуримаа хийж байсан нэг этгээд гал нээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг хэрэг Алагоас хотын Лимоеира де Анадиа гэх христийэн сүмд болсон байна.  Хос тангарагаа өргөөд сүмээс гарах үед эрээн өнгийн футболк өмссөн ахимаг насны эр гар буу гаргаж ирж, сүйт залуу руу гал нээсэн байна. Азаар сүйт залуу гэмтэл аваагүй аж.

 

Гал нээсэн эрэгтэйг Бетино гэдэг бөгөөд сүйт залуугийн эцгээс өшөөгөө авах гэж байсан  гэнэ. Тэрбээр гал нээснийхээ дараа “Хараал ид” хэмээн хэлээд сүмээс гарчээ. Цагдаагийнхан эрэгтэйг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Энэхүү үйл явдлын улмаас хуримын ёслолд оролцохоор ирсэн 70 гаруй хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин