“Эерэг сэтгэлгээний давалгаа” санамж бичиг байгууллаа
2017-02-01

 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын POSITIVE MIND төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд POSITIVE MIND-Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход  дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгуулагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн болон тогтвортой ажлын байранд зуучлах, сайн дурын ажил хийснийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан үүсгэж, ажлын туршлагыг тодорхойлох зэрэг олон ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин