Керри Вашингтон 40 нас хүрлээ
2017-02-01

 

“Скандал” цувралын од Керри Вашингтон өчигдөр 40 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр инстаграм хуудастаа төрсөн өдрийн бялуунынхаа өмнө авахуулсан зургаа нийтлээд “Үнэхээр гэнэтийн байлаа. Гэр бүл минь намайг гайхшруулж чадлаа” гэж бичжээ.

 

Керри мөн “40 нас. Өмнө нь энэ нас их хол байлаа. Харин өнөөдөр би 40 нас хүрчихлээ. Баярлах эсвэл гуниглахаа мэдэхгүй байна” хэмээн бичсэн аж.

 

Жүжигчин 2013 оны аравдугаар сард Америк хөлбөмбөгийн тоглогч Намди Асомуга гэгчтэй гэрлэжээ.  Хос гурван сарын өмнө Калеб гэх хүүтэй болсон юм. Калеб хоёр настай Изабелла гэх эгчтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин