“Зүүнбаян-Ханги” чиглэлд төмөр зам барих төслийг татна
2017-02-01

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

 

Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх төмөр замын төслийн урьдчилсан судалгааг хийжээ.  Ингэснээр 2018 оноос 2025 онд жил тээвэрлэгдэх ачааны хэмжээг 10-21 сая тонн болж Зүүнбаян-Ханги-Мандал, Бугат гэсэн төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэл болох аж. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Зүүн баян-Ханги чиглэлд тавих шинэ төмөр замыг 1520 мм-ийн царигтай барихаар заасан. Уг төмөр замаар гол төлөв төмрийн хүдэр тээвэрлэхээр төлөвлөсөн юм байна. Урьдчилсан судалгаагаар 1 тэрбум ам.долларын зардал гарах бөгөөд  14 жилд өртгөө нөхөх судалгаа гарсан. Уг төмөр замыг концессийн гэрээгээр барихаар төлөвлөсөн байсан. Гэвч  гишүүд энэ төслийг эсэргүүцсэн юм. Эдийн засгийн хямралтай энэ үед нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг хаанаас гаргах, Засгийн газарт дахин өрийн дарамт нэмж, эдийн засгийн ашиггүй төсөл оруулж ирж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дээрх төслийг УИХ-аас өмнө баталж байсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдсөн гэж үзэн буцаас санал гаргав. Тиймээс нэг бол Засгийн газар төслөө татан аваад дахин хэлэлцээд бодлогодоо зохицуулж оруулж ир, эс бол УИХ-аас буцаах шийдвэр гаргана хэмээлээ.

 

Үүнд Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат “Төслийг татан авъя” хэмээн тайлбар хийж, Байнгын хороо тус төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эрээн боомт зөвхөн чингэлэг авна
2020-07-25
АНХАА:
Энэ их хурлын гишүүд Ганбат сайдын ажлыг хийлгээчээ өөрсөдөө хийхгүй хүнийг хийлгэхгүй одоо болимоор юм
2017-02-01
Nam bus irgen:
Nen terguund shaardlagatai zardlaa hurdan hugatsaand nuhuh tusuluu ehluulsen ni deer biz dee mudakuudaa. Odoo erhbish idej uuj tsadaad eh ornoo boddog boloo bailgui dee malnuud.
2017-02-01