Приянка Чопра: Би шуналаасаа болж жүжигчин болсон
2017-02-01

2000 оны Дэлхийн мисс Приянка Чопра “In Style” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр бөгөөд Америкийн “ABS” телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж байна.

 

 

-Та Энэтхэгийн кино урлагаас холливуудад танигдаад буй цөөхөн уран бүтээлчдийн нэг?

 

-Энэтхэгчүүд надад асар их хариуцлага хүлээлгэж байгаа. Би ч гэсэн олон улсад танигдах алтан боломжоо алдахыг хүсэхгүй байа. Тиймээс их л хичээж явна.

 

-Саяхан зохион байгуулагдан “SAG” шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн. Таны сэтгэл их хөдөлсөн харагдсан?

 

-Сэтгэл минь үнэхээр хөдөлсөн. Хацар даган урсч буй баярын нулимсаа ч барьж дийлээгүй. Энэ шагнал намайг илүү хурцалж өгсөн. Холливуудад тийм ч олон жил хүчин зүтгээгүй ч шагналын эзэн болсондоо маш их баярлаж байна.

 

-Холливууд уран бүтээлчид таныг хэдийнэ нэг гэр бүлээ хэмээн бодож байгаа?

 

-Тиймээ би мэдэрч байгаа. Тэднээс ирэх сайхан мэдрэмжийг мэдэрч байна.

 

-Мэдээж хэрэг таны зорилго асар том байх. Таны дараагийн алхам юу байх бол?

 

-“Quantico” цувралаа амжилттай дуусгах бас олон үзэгчдийн талархлыг хүлээх. Би бардам загнахыг хүсэхгүй байна. Гэхдээ олон үзэгчээс талархал хүлээн авсан.

 

 

-Та Дэлхийн мисс тэмцээний ялагч болсноор олон улсад танигдсан. Энэ титмийг хүртэхийг олон бүсгүй мөрөөддөг. Гэтэл та энэхүү титмийн эзэн болчихсон мөртлөө жүжигчин бүрийн гол зорилго болоод буй холливуудад илүүтэй танигдахаар зорьж байна. Нэг үгээр та үнэхээр шуналтай юм?

 

-Би шуналаа барьж чаддаггүй. /инээв/ Титмийн эзэн болох гайхалтай байсан. Тэр үед бүх мөрөөдөл минь биелсэн мэт санагдсан. Гэхдээ тэр бүхэн үүрд биш гэдгийг мэдрэх хамгийн аймар байсан. Харин дараагийн титмийн эзэн тодрохоор өмнөх ялагчийн талаар тийм ч их дурсахаа больдог мэт санагддаг. Энэ эд материал эсвэл мөнгөтэй холбоогүй. Үнэнийг хэлэхэд би шуналаасаа болж жүжигчин болсон. Зүгээр л илүү алдаршихын тулд урлагийн замыг сонгосон.

 

-Титмээ шилжүүлэн өгсөний дараа та урлагт хүч үзэхээр болсон. Энэ талаар?

 

-Би урлагт их хайртай. Тиймээс л энэ салбарыг сонгосон. Сонголт минь ч нүдээ олсон гэхэд болно.

 

-Энэтхэгийн олон уран бүтээлд тоглож, дүрээ бүтээсэн. Таныг үргэлж 2-3 кинонд зэрэг тоглодог гэж сонссон. Ачаалал ихтэй байх хэцүү бус уу?

 

-Гэхдээ энэ өрсөлдөөнтэй нийгэмд ажилтай байна гэдэг гайхалтай хэрэг. Би кинонд тоглохыг ачаалал хэмээн хүлээн авдаггүй. Найруулагчид надад хамтран ажиллах санал тавих бүрт би талархан хүлээн авдаг.

 

-Тоглосон уран бүтээл бүхэн чинь Энэтхэгт амжилт олдог. Яагаад холливуудад хүч үзэхээр зориг шулуудсан вэ?

 

-Хүн бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болохыг хүсдэг. Би ч гэсэн холливуудын уран бүтээлч болохыг хүсдэг. Үзэгчид намайг дэлхийн мисс бус жүжигчин гэдгээр минь хүлээн аваасай гэж хүссэн учир зориг шулуудсан.

 

-“Quantico” кинонд та хурц ухаантай бас дайчин бүсгүй дүрийг бүтээсэн?

 

-АНУ-ын Тагнуулын ерөнхий газар баргийн хүнийг ажилтнаараа авахгүй. “Quantico”  киноны гол үйл явдал энэ тухай өгүүлж байгаа. Кино минь амжилт олж буй талархаж байна.

 

-Бодит амьдрал дээр та хүчирхэг вэ?

 

-Тийм ч хүчирхэг биш. Аль болох чимээгүй байхыг илүүд үздэг. Ер нь хүнтэй маргалдах дургүй. Хүмүүс хэрэлдэж байвал холхон байхыг илүүд үздэг. Мэдэхгүй ээ багаасаа л ийм байсан.

 

-Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог уу?

 

-Би өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг.

 

-Үзэсгэлэнтэй гэх үгийг байнга сонсдог уу?

 

-Энэ үгийг сонсч үзээгүй эмэгтэй хүн байхгүй.

 

 

-Болзоонд явж байна уу?

 

-Үгүй ээ. Сүүлийн 2-3 жил болзоонд яваагүй.

 

-Яагаад вэ?

 

-Сайн мэдэхгүй. Хэтэрхий ажилтай  болохоор.

 

-Та 35 настай. Гэр бүлийн тухай боддог биз?

 

-Тиймээ охинтой болохыг хүсдэг. Хөөрхөн охинтой болоод ижилхэн хувцаслаад явахыг хүсдэг. Гэхдээ би ганцаараа хөгшрөхгүй гэдгээ сайн мэднэ.

 

-Сэтгэлийг тань татсан залуутай тааралдвал та зориг гаргаж, түүнийг болзоонд урих уу?

 

-Мэдэхгүй байна. би тийм ч зоригтой биш гэдгээ хэлсэн. Гэхдээ жинхэнэ хайрынхаа төлөө тэмцэх болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
“Quantico” киног үзэж байгаа юу хүмүүсээ. маш сайхан кино. дараагийн анги нь 2сарын 6 нд гарна.
2017-02-01
Зочин:
Who cares
2017-02-01