Трансжендер эмэгтэй хотын дарга болов
2017-02-02

 

АНУ-ын Техас мужийн New Hope хотын даргаар трансжендер эмэгтэй ажиллахаар болсон талаар “www.independent.co.uk” сай т мэдээллээ.

 

Шинэхэн хотын дарга Жесс Хербест өнгөрсөн оны тавдугаар сард иргэддээ зориулан олон нийтийн сүлжээнд захидал нийтэлж байсан юм. Тэрбээр “Би энэ хотын даргаар ажиллахын хувьд та бүхэнд ямар нэгэн зүйлийн тухай ярих хэрэгтэй. Би трансжендер” гэж бичжээ.

 

Тус хотын өмнөх дарга таалал төгсөнөөр Жесс Хербест түүний албыг хашихаар болсон байна.

 

Тэрбээр өмнө тус хотын удирдах зөвлөлд хэд хэдэн удаа томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин