Л.Гансүх Ерөнхийлөгчид захидал илгээжээ
2017-02-02

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шоронгоос Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээжээ. Түүнийг Засгийн газрын "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм. 

 

 

Л.Гансүхийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид:

 

Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

 

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

 

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

 

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

 

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

 

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

 

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

 

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье.

 

Shuud.mn
Сонин хачин
сайн санаат:
Яасан ч бичгийн хэв муутай юм бэ. Шинэ үсэгт тайлагдаагүй сайд байдаг л юм байна. Гэхдээ хөөрхийг суллах хэрэгтэй дээ. Эзнийхээ өмнөөс л шоронд орсон хүн дээ. Баядыг дагавал балрана гэж . Одоо яс махаараа ойлгосон уу найзаа. Шоронгоос гараад өөр л хүн дагаараа даа. Ээ дээ хүсэх л юм тэр шүү
2017-02-03
Зочин:
Яасан ч бичгийн хэв муутай юм бэ. Шинэ үсэгт тайлагдаагүй сайд байдаг л юм байна. Нэхдээ аөөрхийг суллах хэрэгтэй дээ. Эзнийхээ өмнөөс л шорогд орсон хүн дээ. Баядыг дагавал балрана гэж . Одоо яс махаараа ойлгосон уу найзаа. Шоронгоос гараад өөр л хүн дагаараа даа
2017-02-03
Daanch deee:
Khanilj yawaad nukhuruu, unaj yawaad morio gj. Unen archaagui khun yum aa ebe eLBEGTSORJ
2017-02-03
Зочин:
Zaisangiin gazriig zarsan hun shuu dee L.Gansukh Baigali orchnii said baihdaa. Odoo Oyunkhorol zarj baigaa.
2017-02-02
dorj:
EBI mindee,chinii hulgailsan Erdenet Monrost heden jiliin yal tohiroh ve?Gansuhees hed dahin iluu hulgaich nar derged chin duuren baigaag chi medej baigaa.Erdeneted Zagaan ta 2 iin uildvert ajilchid ni huhert hordood ta nart möngö hiij ögööd eruul mendeeree hohirood baij baigaa shuudee.Uundee heden jil ögöh ve???Jijig bieneesee arai tomoor setgeech!bitgii jurmiin nöhdööröö ingej gariin shuus hiij bai.ergeed öört chin buuh zag irdeg yum.
2017-02-02
Зочин:
35000=40000 байсан нүүрсийг гээч
2017-02-02
Нүүрсний чэнж:
За харин бага ял өгсөн байнлээ шүү Чи бол улсыг идээд зогсоогүй Бага нуурын утаа тортог ихтэй нүүрсээр ард түмнийг,гэр хороололийг хордуулж , олон хүнийг чимээгүй алсан,1тн 3540 мяанга байсан нүүрсийг 80000 болгон өсөгсөн нүгэлтэн мөнөөс мөн шүү дүү минь чимээгүй байж байгаад гараад ирээ.Хүмүүс за нэгтээ ял аваад байгаа юм яаршиг гээд чимээгүй л байгаа байх тэрнээс чи БУРУУТАЙ шүү дүү, хурдан гарч учиртай амьдраарай ухаараарй хурдан гархыг ерөөе.Ченж
2017-02-02
elbeg dorj:
KKKK CHINII HYMD NUURSNEES BOLOOD HOTIIN UTAA DIILDHEE BAILAA HU KKK SUUJ L BHAAS
2017-02-02
Зочин:
Bitgii gorid. Shorond suuj amar. Luuwarchin
2017-02-02
Зочин:
Elbegdorj Enkhbayar shig yum huleej bga daa
2017-02-02
Зочин:
ene elbegdorj ooroo buuhdaa goe ym bolnoo.
2017-02-02
111:
Мал минь гүйцэд сайн уншаад хуцдаа.
2017-02-02
Зочин:
Энэ нээрээ Ээбээ арай дэндлээ. Хуулийн эрх мэдлийн хувийн эрх мэдэл болгодог бүх муу зүйлийн ард байх юм даа. Ямар дуусдаггүй шухал ямар дуусдаггүй амбиц вэээ
2017-02-02
zochin:
Za idsen bol yalaa vvr
2017-02-02
111:
Мал минь гүйцэд сайн уншаад хуцдаа.