Ерөнхийлөгч болох магадлалтай Филлоныг авлига авсан гэв
2017-02-02

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд  Бүгд Найрамдах намыг төлөөлөн 2007-2012 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан нэр дэвшихээр болсон билээ.

 

Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай байгаа Филлоныг авлига авсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна. Эрэн сурвалжлах “Le Canard Enchainé” сонин нэр дэвшигчийг авлига авсан гэх мэдээллийг анхлан гаргажээ.

 

Авлигын дуулиан түүний кампанит ажилд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

 

Филлоныг нэг сая еврогийн авлига авсан гэв. Тэрбээр энэхүү мөнгөө эхнэр болон хүүхдүүдийнхээ данс руу шилжүүлсэн байна.

 

Прокурор Франсуа Филлоны нэр холбогдоод буй авлигын хэргийг шалгаж эхэлсэн ч баталгаатай нотолгоо олдоогүй талаар хэвлэлийнхэн мэдээллээ. Хэн гэгч нэр дэвшигчид авлига өгсөн  болохыг сонины редакц ч тогтоож чадаагүй байна.  

 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин