Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ
2017-02-02

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис анхны дээд хэмжээний айлчлалаа Өмнөд Солонгос улсад хийж байна. Тэрбээр Сөүлийн цагаар 13.00 цагт тус улсын Осан агаарын цэргийн баазад хүрэлцэн ирсэн байна.

 

Пентагоны тэргүүнийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны удирдлагууд хүлээн авчээ.

 

Мэттис айлчлалынхаа хүрээнд Өмнөдөд алба хааж буй Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзах гэнэ.

 

“Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Мэттис, Сөүлийн удирдлагуудтай хаалттай уулзалт хийнэ” хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

Түүний дараагийн зогсоол Япон улс юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
АНУ-ЫН ЭРХ АШИГ ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ ХЭХЭХЭ
2017-02-04
Зочин:
Old Dog
2017-02-02