Шадар сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2017-02-02

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг өнөөдөр /20107.02.02/ Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.

 

Мандал сумын хэмжээнд 113820 толгой мал өвөлжиж байгаагаас 50 хувь нь нэмэгдэл тэжээлд оржээ. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээлийн нөөц байна.

 

 

Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваарилж, хүлээлгэн өглөө.

 

Шадар сайд У.Хүрэлсүх цагийн байдал амаргүй бэрхшээлтэй ч малчдыг өвөл, хаврыг өнтэй давахыг хүсэж, аймаг, сумын удирдлагуудыг ажилдаа хариуцлагатай байж, малчин ард иргэдээ эргэж тойрох, эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэж байхыг хүслээ хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин
малчин:
дотоодын эмээ өгөхгүй д юм даа. Авмаар эм зөндөө л байна. Тэр царцааны бэлдмэл маш их хэрэг болдог юм, хүнд ч тэр, малд ч тэр...
2017-02-02
Зочин:
Энэ новш солиорч байнаа. Баахан төрийн албан хаагчдыг талбай дээр 3. 4 цаг зогсоогоод
2017-02-02