Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ
2017-02-02

 

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Жанжин Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй албаны хүмүүс оролцож О.Баатарт талархал илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр О.Баатарыг МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнав.

 

О.Баатар нь анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар 2 дугаар сургууль дээр ханын сонин гаргаж байжээ. Өдгөө түүний сан хөмрөгт Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, анхны долоогийн түүхэн гэрэл зургууд, Д.Сүхбаатартай холбоотой одон тэмдэг, медаль, Д.Сүхбаатарын цээж баримал, хөшөөний жижигрүүлсэн баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болжээ.

 

Энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй тул та бүхэн  ТТО - ны хоёр давхарт хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочилж О.Баатарын цуглуулгатай танилцах боломжтой юм. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yav sots niigem..odoo boloo yum bish uu? tsag ye mederch amidar l daa
2017-02-02