Киноныхон ухамсартай бай л даа
2017-02-03

Гадаад киног хуулбарлаж болно, гэхдээ зөв зүйлийг нь... Яагаад ч юм сүүлийн үед энэ үгийг эрхэм кино уран бүтээлчдэд хандан хэлмээр санагдах боллоо. Кино урлаг гэдэг зугаацан цэнгүүлэхээс гадна соён гэгээрүүлэх, кино урлагаар дамжуулан үзэгчдийг сайн сайханд уриалан, ухаарал өгөх үүрэгтэй.

 

 

Гэвч сүүлийн үеийн уран бүтээлчдийн хийж буй киноноос өсвөр насны хүүхдүүдийг буруу зүйлд уруу татсан зүйл ихээхэн ажиглагдах болж. Тодруулаад хэлбэл, кинондоо имиж бүрдүүлэх үүднээс элдэв янзын этгээд үг хэллэг, буруу зуршлыг харуулах нь ихэслээ. Хамгийн сүүлд л гэхэд “Милл” кино компанийн бүтээсэн “Приусын босс” киноны гол дүрийн эмэгтэй үзэгдэл болгон дээр тамхи татаж байх юм.

 

Гаргах гэж байгаа дүр нь танхай, этгээд, эршүүд эмэгтэйн дүр байлаа гээд үзэгдэл бүр дээр тамхи татах нь үзэж байгаа хүмүүст, ялангуяа өсвөр насны охидод тамхи татвал “гоё” харагддаг гэх мессэжийг өгч байв. Ядаж байхад үзэгчдийн дийлэнх нь арван жилийн сурагчид байх юм. Тэр бүү хэл дөрөв, таван настай хүүхдүүд ч ээж, аавтайгаа хамт үзэж байх жишээтэй. Элдэв хараал, буруу зуршлыг сурталчилсан кино үүгээр дуусахгүй. 2015 онд “Уужим” фильм, F Студио, MIM Филмийн залуус “Хар сувдны нууц” хэмээх уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барьсан.

 

Харамсалтай нь киноны гол дүрийн жүжигчин Алтаншагай бас л алхам бүртээ “ш...сан” гээд л байх нь тэр. Ямар сайндаа л найзын минь дөрвөн настай хүү “Хар сувдны нууц” киног үзсэнийхээ дараа “ш...сан” гэж хэлээд зогсож байх вэ дээ. Жүжигчин Алтаншагайгийн энэ үг нэг хэсэгтээ л арван жилийн сурагчдын дунд трэнд болсон гэхэд болно. Өсвөр насны охид, хөвгүүд хоорондоо сайн, муу зүйл ярьсан ч өнөөх үгийг зүгээр л нэг үг шиг хэлж, нэг их гоё үг хэлсэн юм шиг инээлдэж байх. Энэ талаар цахим ертөнцөд нэг хэсэгтээ л хэлэлцүүлэг өрнөсөн.

 

Одоо тэгвэл энэ байдлыг үүсгэхэд хэн нөлөө үзүүлсэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Харин миний бие өсвөр насныхан болон залуучуудын сэтгэхүй, биеэ авч явах байдал, харилцааны соёлд кино урлаг шууд нөлөө үзүүлж байна гэж хэлнэ. Мөн онд “Ахан дүүсийн нэгдэл” /BrotherHood/-ийн залуус хамтран “Том Толгойтын Романс” хэмээх нэгэн дэлгэцийн уран бүтээл хийсэн. Тус кино үзэгчдийн зүгээс нэлээд сайшаал хүртсэн хэдий ч тус киноны туслах дүрийг бүтээсэн Ганбаа “п...”-г ч ёстой урсгадаг.

 

Энэ мэтчилэн элдэв хараалын үг урсгаж өгдөг киног сүүлийн үед их хийх болжээ. Сүүлдээ уран бүтээлчид кино хийгээд байна уу аль эсвэл дэлгэцийн урлагаар дамжуулан хараалын үг, хэллэгийг олон нийтэд сурталчлаад байна уу гэдэгт эргэлзэх болов. Ингээд хэлэхээр гадаадын кинон дээр ч гэсэн амаа хамхи, өлөгчин, чөтгөр аваг гэж хэлдэг биз дээ, юун сүртэй юм хэмээн өмөөрөх нэгэн байгаа байх.

 

Гэхдээ Холливудын кинонуудаас хуулбарлах өөр зүйл олон байна шүү дээ. Өнгө дүрс, дуу хөгжим, зохиолын шинэ санаа гээд хуулбарлах олон зүйлс байна. Яах вэ, хуулбарлаж болно, гэхдээ хараалын үгийг л биш шүү уран бүтээлчид ээ. Кино театрууд үзвэрээ насны ангилалгүй үзүүлж байгааг, кино танхимд дөрвөн настай балчираас эхлээд 60 настай буурал хүртэл хамт суугаад киног чинь үзэж байгааг анхаарах л хэрэгтэй.

 

Тэгээд ч манай ард түмэн туйлшрамтгай. Охид, залуучууд бие биеэ дуурайх дуртай байдаг. Тэр дундаа шүтэн биширдэг жүжигчин, дуучдынхаа алхам бүрийг харж, үлгэр дуурайл ч авах нь бий. Нийгмийн огт өөр хандлагатай  оронд уран бүтээл туурвиж байж харийн орны хараалын үгээр киноныхоо имижийг бүрдүүлдэг болхидуухан аргыг хуулбарлаад ч яах вэ дээ. Ямартай ч, уран бүтээлчид энэ тал дээр анхаарахгүй бол арван жилийн сурагчдын хэл ам гүйцэгдэхээ болилоо. Гадаадын киноноос хуулбарлаж болно, гэхдээ хараалын үгийг лав биш шүү кино уран бүтээлчид ээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Батзаяа

Shuud.mn
Сонин хачин
Зочин 519:
Энд маш зөв бичсэн байна. Нэг зүйлийг бас нэмэх хэрэгтэй. бараг бүх кинон дээр зодоо,цохион хийж байгаа, хутгалсан цус нөжөө гоожуулсан үзэгдлүүд их гарах юм. энэ нь тухайн киног үзнх ямар ч сонирхолгүй болгож бас буруу хүмүүжил түгээж байна. Өмнөх үед жилд 6-7 сайн чанартай кино дэлгэцэнд гардаг байсан бол одоо 7 хоногт нэг бараг хэрэггүй кино гарч байна. Нэг ангийхан, Тусгай салаа мэтийн сайн киног үнэн хүч хөдөлмөр зарж гаргаж болноо доо.Гоё түүхэн кино хийх хэрэгтэй байгаа юм
2020-03-26
Зочин:
Zuv sevegiig hundsun bna. Kuno uzvereer damjuulj irgenii bolovsrol olgogddog baisan tsag ued usuj tuluvshsunduu uuriiguu aztai gej boddog. Haraaliin ug, buduuleg uildel hiihguigeer uuriiguu ilerhiileh heregtei shuu dee.
2017-02-04
123:
ЯГ ҮНЭН ХАРААЛ ХЭЛЛЭЭ ГЭЭД АМЬДРАЛД ОЙР БОЛОХГҮЙ ХЭЛЭЛГҮЙГЭЭР ҮЙЛ ХӨДӨЛГӨӨН НҮҮРНИЙ ХУВИРАЛ МЭТ ОЛОН ЯНЗААР ГАРГАЖ ЧАДВАЛ ТЭР ЖҮЖИГЧИН ЖИШЭЭ НЬ Ц.ТӨМӨРХУЯГ ШИГ ПОМОГИТЕ НАМ ДЭЭР ТЭР КУПЕНЫ ХААЛГА ХААЖ БАЙГАА НЬ ТЭНДЭЭС БҮХ ХАРААЛ СОНСОГДОХ ШИГ Л БОЛДОГ
2017-02-04
123:
ЯГ ҮНЭН
2017-02-04
Зочин:
tiim shuu US er n soyolguigeeree aldartai. muu yumiig n l duuriah yumdaa yadaj gar utas hiidgiig n duuriagaach
2017-02-03
ХУРЦ ИШ СҮХ:
МОНГОЛЫН ХОШИН УРЛАГИЙХАН ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭСЭН МАРЗАН ГАРУУД ӨӨРСДИЙГӨӨ ЖҮЖИГЧИН ГЭЖ БОДНО.БАС МӨРӨӨДНӨ. ОДДЫН ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖ ШУУД НЭГ ХОЁР ДҮР БҮТЭЭХЭЭРЭЭ ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ ДУУ НЬ ХИЙМЭЛ БОЛООД АРД ТҮМНЭЭСЭЭ ШУУД ТАСРАН ОДНО.ТЭДНИЙ ДЭРГЭД ХОЛЛИВУДЫН ЖҮЖИГЧИД ЮУ Ч БИШ БОЛЖ БАЙГААМ. ИЙМ Л НЭГ МӨНГӨНИЙ ХОЙНООС ҮХТЛЭЭ ГҮЙСЭН ХЭДЭН МАНГАР БАЦААНУУД МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ӨНӨӨГИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛЖ БАЙНА УУ ДАА ГЭЖ БОДОГДОХ БОЛЛОО. БИ ЧАМД ХАЙРТАЙ КИНОНЫ ХОЁР НЬ ҮЗЭХ ЮМААР МАРУУХАН ТЭНЭГ КИНО БОЛСОН ТЭРЭН ШИГ ЭДГЭЭР НУСГАЙНУУД ЯАЖ КИНО ХИЙЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ? АХМАД ҮЕЭ СОНСОХГҮЙ ХӨГШИН ҮДЭЭР ХОЦРОГДСОН ФИЙДААЛ ГЭЖ ЗАГНАНА. МОНГОЛЫН КИНОНЫ ХӨГЖИЛ ЭНЭ ҮЕД ИНГЭЭД ТӨГСӨХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ. МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙГ ГҮЙЦЭД АЛЖ СЭВСЭН ДЭЭР НЬ ИЙМ МУУСАЙН НУСАН ЧАВХНУУД ДЭВХЦЭХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ. МОНГОЛ КИНО ИНГЭЭД НАС БАРЛАА. ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
2017-02-03
Зочин:
ODOOGIIN MONGOLYN KINO GEJI KINO BISH , ZUGEER NEG NEWTRUULEG CHI YUM SHIG YUM BOLSON , KHUDLAA AMIDRALAAS KHOL ZUYL IKHTEY , KHEZEE MANAYD NEG IKH BUUDALTSAAD L BAYDAG BILEE , ZA TER SEX , EROTYK ZUYL NI ZAMAA ALDSAN , TENEGUUD ZAWAARCH BAYGAA ZURAG AWUULCHIKHAAD L NEG IKH SAYN YUM KHIICHIKHSEN YUM SHIG , TENEGUUD
2017-02-03
ХХ зууныхан:
Хошин нэртэй марзагнагчид кино хийдэг болсон нь захиалгатай бодлоготой явуулга байдаг байлгүй дээ. Төрийн албыг хүртэл төрлийн алба болгосон өнөөгийн цөвүүн цагийг туулах л ёстой нь бид байсан юм байх даа, бурхан байхгүйгээс хойш бух нүдэн минь биднийгээ өршөө. Хичнээн ч сайхан нэртэй ТӨР, ЗАСГИЙН НО ХОЙТОХЫГ үзэв дээ хуруу гарын тоо ч алдагдаж гүйцлээ
2017-02-03
Зочин:
Хар тоглосон кино үздэггүй хараал ихтэй монгол кино бөөн туйлшрал бас үздэггүй
2017-02-03
Зочин:
монгол кино ерөөсөө үздэггүй. Нэг их орилоон хашгираан гангалсан гайхуулсан дүрс зургууд. Амьдралаас хол тасархай жүжгүүд
2017-02-03
Зочин:
Mongold mergeljiin kino urlag ustaad udaj baigaa shdee. Tegeed ter khooson bolson oron zaig ni mongol kino nertei TB eblvvlegvvd bugluj baigaa. Ter eblvvlegvvded nairuulga,zurag abalt, duu oruulalt, gereltvvleg, jvjigchin songolt, toglolt... gekhchilen mergejliin kinond baidag vzvvleltvvd ogt baidaggvi .Vvnees bolood unuugiin zaluus kinonii tukhai ogt buruu oilgolttoi bolson .Ene olon production geechvvd vvniigee dariu ukhaarch zalaruulakh uostoi.
2017-02-03
zochin:
Ter Altanshagai bansh Bataag yamar jvjigchid gexeb de zvgeer alia salbadainuud
2017-02-03