Кайли Миноугийг сүйт залуу нь хуурчээ
2017-02-03

 

Поп дуучин Кайли Миноуг өнгөрсөн 2015 оны зунаас Жошуа Сассе гэх залуутай уулзах болсон билээ. Хос өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьцгааж, энэ оны дундуур хуримаа хийхээр төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Өдгөө 48 настай Кайли саяхан Британийн нэгэн сувагт “Бид хуримаа Австралид хийнэ” хэмээн ярьжээ.

 

Тэгвэл хос таарамжгүй харилцаатай болж, тусдаа амьдарч буй талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

Учир нь 29 настай Жошуа сүйт бүсгүйгээ хуурсан гэнэ. Тэрбээр нэгэн жүжигчин бүсгүйтэй нэр холбогдож, Кайлиг хуурсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Кайли Миноу залуудаа их хөөрхөн байж билээ Одоо энэ залууд хаягдахаар л байна. Залуу нь их гоё залуу байнашдэ. Сууна гэдэг юу л бол.
2017-02-03
Зочин:
хаягдана даа. Автралийн нэг сайхан дуучин залуу жесэн доновантайга басан бол ..
2017-02-03