Монголд жилд 3700 хүн хорт хавдраар нас барж байна
2017-02-03

Олон улсын хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 4-нд тохионо. Эл өдрийг анх Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооноос (UICC) 2005 онд хорт хавдрын улмаас нас барж буй сая сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, засгийн газрын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор санаачлан тэмдэглэх болсон.

 

2016-2017 онд “Бид чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Манай улс 2007 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэх болсон. Эл өдөртэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төвөөс өчигдөр /2017.02.02/ хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой сургалт зохион байгууллаа.

 

 

Дэлхийн дахинаа жилд 8 сая хүн хорт хавдраар нас барж байна

 

Дэлхий дахинаа жилд 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа бөгөөд тэдгээрийн 4 сая нь цагаасаа эрт буюу 30-69 насандаа хорвоог орхиж байна. Харин Монгол улсад хорт хавдраар жилд 5000  гаруй хүн өвдөж, 3000 гаруй хүн нас барж буй тоо мэдээ байна. Хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсанаас улбаалан амь нас хохирчээ.

 

Монгол улсад жилд 5777 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3999 хүн нас барсан байна. Элэгний хорт хавдрын улмаас 45-50 насандаа амь нас алдах тохиолдол их байна. Нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг.

 

Хорт хавдар хэдийгээр олон шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг ч Монголчуудын өвдөж буй хорт хавдрын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлжээ. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвдсөн Монголчуудын талаас илүү хувь нь шалтгаан нь тодорхой, сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөж байна гэсэн үг. Учир нь элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг элэгний В, С вирус, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хедихобактер, умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд юм. Гагцхүү эрт оношлуулж, эмчлүүлэх зайлшгүй шаардлага нийгэмд байгааг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

 

Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Хавдар гэдэг заавал амь насаа алдах аймшигт өвчин биш юм. Хэрэв эрт илрүүлээд, бүрэн төгс эмчлэгдэж чадвал хавдар эмчлэгддэг өвчин. Манай улсад хавдрын эмчилгээ, оношлогоонд бусад оронд хийгдэж байгаа оношлогоо, эмчилгээний арга ижил түвшинд хийгдэж байгаа. Хэдийгээр эмчилгээ оношлогоо сайн байгаа ч үүнд хамрагдалтын түвшин тааруу байна. Иймд аль болох эрт илрүүлэлтийг дэмжих нь зөв. Хавдар маш олон зүйлээс хамаардаг. Амьдарч буй орчин, хоол хүнсний аюулгүй байдал нөлөөлнө. Мөн хүний өөрийн биеийн онцлог, дархлаанаас ч хамаардаг. Тиймээс иргэн хэдий өвдөөгүй ч тогтмол шинжилгээнд хамрагдаж хэвшвэл хавдраар өвчлөх тохиолдол багасна. Эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн маш өндөр гардаг. Хавдрын өвчлөл бүх л улс оронд ихсэх хандлагатай байна. Гэхдээ эрт илрүүлж чадвал амь насаа алдах, эмчилгээний дараах хугацааг уртасгах, хувийг өндөр болгох зорилгоор бид хамтарч ажиллах ёстой” хэмээн ярилаа.

 

Дэлхийн хэмжээнд уушигний хорт хавдар тэргүүлж байгаа бол Монгол улсад элэгний хорт хавдраар өвчлөгсөд өндөр хувьтай байна. Элэгний хорт хавдрын өвчлөл 2008-2012 онд Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 173.4 хувьтай, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 31.3 хувьтай гарчээ. Харин ходоодны хорт хавдрын өвчлөл Увс аймагт тэргүүлж, Хэнтий аймагт өвчлөл бага болохыг Хавдар судлалын үндэсний төвийн тайлан мэдээнд тусгажээ. Мөн уушигны хорт хавдрын өвчлөл Говьсүмбэр аймагт өндөр хувьтай, Баян-Өлгий аймагт бага хувьтай байна.

 

2019-2020 онд элэгний хорт хавдартай эрчимтэй тэмцэнэ

 

Манай улсын нийт хорт хавдрын 40 хувийг элэгний хорт хавдар, 16 хувийг ходоодны хорт хавдар эзэлж байна. Манай улсад элэгний хорт хавдар зонхилж буй бөгөөд Азийн орнуудаас энэ өвчнөөр өвчлөгдсийн тоогоор дээгүүрт бичигддэг.

 

Хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдарууд

 

 

Шинээр оношлогдсон хорт хавдарын үе шат

 

 

Иймд 2019-2020 онд дэлхийд элэгний хорот хавдартай тэмцэж чадсан орон болох зорилго тавиад буй талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн хэлж байна.

 

Тэрбээр “Эдийн засгийг хүнд байдалд оруулж байгаа нэг хүчин зүйл нь эмнэлгийн зориулалтаар гадагшаа урсаж буй мөнгө юм. Тиймээс бид өөрсдөө дотооддоо хорт хавдрыг эрт оношлуулах хэрэгтэй байна. Хорт хавдар аюулт өвчин биш. Эдгэрдэг, эмчлэгддэг өвчин. Гагцхүү эрт илрүүлэх нь л чухал. Манай улсын нэгдүгээр эмнэлэг жилд 20-25 хүнд л элэг шилжүүлэн суулгах нөөцтэй. Гэтэл жилд 200 гаруй хүн энэ төрлийн хагалгаа хийлгэх хүсэлтээ илэрхийлдэг. Бид 2019-2020 онд дэлхийд элэгний хорт хавдартай тэмцэж чадсан, энэ төрлийн хавдраар өвчлөгсдийн тоог багасгах зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг нь энэхүү сургалт, мэдээллийн арга хэмжээ болж байна” хэмээн ярив.

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсад насанд хүрсэн 12 хүний нэг нь хорт хавдраар өвчилсөн. Нас барж байгаа 4 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдраар өвчилсөн 4 хүн тутмын нэг нь эрт үедээ оношлогдож 3 нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Иймд огт өвдөөгүй ч тогтмол үзлэг, шинжилгээ хийлгэвэл хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

 

Хавдар судлалын үндэсний төв 2017 оныг ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг сурталчлах, үндэсний хөтөлбөр боловсруулах бэлтгэл ажлын жил болгон зарлаж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongolchuud bohir, omhii ynertei, usand oroh durgui,,,er emiin ajil hiihdee ariun zever sahidaggui, arhichin , zambaraagui amdralaas bolj ihenh huvi ni yhej baigaa bodit ynen shyydee,,,!!!!!!
2017-02-04
gfh:
neg hun havdartai gej onoshlogdood haglana ogtlono gesen um baih . tegeed tailand yavaad yzyylsen chin Emch n 2,3 em uguud l edgeesen gene. Emch n tolgoi segsreed tanai anagaah daryi 60 jileer hotsrogdoj yavna gesen gene lee . onig onig
2017-02-04
Сар:
perfect ийн Оyun эмч бол жинхэнэ эмч хүний шинж агуулсан хүн, мэргэжилдээ хариуцлагатай хандаж байгаа гээд олон зүйл бий , бусад эмч нэртэнгүүд мэргэжлийнхээ ном уншдаг ум уу. Цатгалан гангалж будаж шунхадсан нүд нь ойр зуурын мөнгө төгрөг идэж уух сонирхолтой харагддаг. Өвдөж тэдний гарын тоглоом болохоос үхтлээ айдаг, айл болгонд эд нарийн алдаанаас болж дотны хайртай хүмүүсээ алдсан жишээ байдаг , сүүлийн үед хүмүүс цөхрөөд энэ талаар нь ярихаа ч байж дээ,
2017-02-04
Нар:
Тв гээр сүүлийн үед хүмүүс ирж үзүүлэхгүй байна тэр нь хавдар гараад ирнэ гээд айгаад очиж үзүүлдэггүй гэж дүгнэсэн байна лээ . Үнэндээ бол хүнд суртал ийш тийш нь худлаа үнэн гүйлгж байгаагаас шантраад очихоо байсан ум, мэдэж ав . Сөнөсөн анагаахийн салбар ийн эмч нэртэн биеээ нөөсөн хүн оронцогууд мин
2017-02-04
Нараа:
Энд тэнд үнэгүй оношилж байна гээд л рекламдах боловч очихоор ийш тийш нь дүүрэг, хорооны эмнэлэг гээд л явуулаад эцэс сүүлд нь тиим ч ум нь байхгүй гээд таардаг ум байна лээ, өөрсдөө л тв гээр хавдарийн эсрэг ажил хийгээд байгаа ум шиг боловч бодит бол шал худлаа тэгээд л хүмүүс цөхрөөд очихоо байдаг,
2017-02-04
Зочин:
gue tgeed ene manai eruul mendiin salbar hund surtal mongo togroggui huntei haritsdaggui bdal ard irgediig ovdoj zovj shanaalgui l bol tiish zugleh huselgui bolgoson shuudee, eruul mendiin daatgal ni hend ch hereg boldgui uchir irged mongo tolj ovdoj zovoogui uydee sain durin shinjilgee ogoh bolomj ni hovor
2017-02-03