А.Ганцоож БНСУ-д тэргүүн гоцлоочоор ажиллана
2017-02-03

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол бүжигчин О.Ганцоож театраасаа гарч БНСУ-ын “Универсал балет” компанид ажиллахаар болжээ.

 

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын  “Лий Ван Коок” компанийн урилгаар БНСУ-д “Цөмөөхэй” балетад тоглосон. Энэ үеэр “Универсал балет” компанийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцжээ.

 

А.Ганцоож ирэх сарын 4-нд БНСУ-д очиж, “Универсал балет” компанид албан ёсоор ажиллаж эхлэх аж. Ирэх гуравдугаар сард “Жизель”-д, “Дон Кихот” балетад гоцлох юм байна.

 

Тэрбээр “Универсал балет” компанийн тэргүүн гоцлоочоор ажиллана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин