Хятадын тэрбумтан сураггүй болжээ
2017-02-03

БНХАУ-ын тэрбумтан Сиао Жианхуа БНХАУ-ын тэрбумтан Сиао Жианхуа сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хонконгт ирж, “Four Seasons” гэх таван одтой зочид буудалд байршиж байжээ. Тэрбумтан эр сураггүй алга болсон даруй гэр бүлийнх нь цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

Тэгвэл орон нутгийн хэвлэлийнхэн "тэрбумтан эрийг БНХАУ-ын Аюулгүй байдлын агентлагийнхан хулгайлсан байх магадлалтай" хэмээн бичжээ. Гэхдээ уг мэдээллийг тус агентлаг хараахан батлаагүй байна. Цагдаагийхан уг хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчдэд тайлбар өгөхөөс татгалзаж “Бид хэргийн шалгаж байна” гэж мэдэгджээ.

 

Өдгөө 46 настай Сиао Жианхуагийн нийт хөрөнгө зургаан тэрбум ам.доллар юм. Тэрбээр хятадын хамгийн баян 10 эрхмийн нэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин