Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ
2017-02-03

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос  жүдочдын 2016 оны  чансааг гаргасан.

 

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор чансааг тэргүүлсэн бол  57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн юм.

 

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочдод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр шийдвэрлэжээ. Энэ шагналыг Д.Сумъяа, М.Уранцэцэг хүртэхээр боллоо.

 

Тамирчид 2015 онд мөн жингээ тэргүүлж байсан билээ. Энэ удаад МУГТ Дэлхийн Аварга М.Уранцэцэг бага дэлхийн аваргад түрүүлж 500 оноо өвөртлөн 2790 оноогоор чансааны нэгдүгээрт эргэн бичигдсэн. Харин МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор жингээ тэргүүлсэн хэвээр үлдсэн юм. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголын эмэгтэйчүүд мундаг. Тэд хүчтэй, чадвартай,авьяаслаг,ухаалаг, бас адарч ч чадна. Эрчүүд минь яана даа. Гадагш дайн дажинд явж, 30-40-өөд онд Зөвлөлтийн фашист удирдагчдын заавраар Монголын утсан хүүхэлдэйнүүд ард иргэдээ сорчилж устгасны гай. Эрдэм номд гарамгай,ажил албанд гаргуун залуус төрж байгаа нь ээжүүдийн гентэй их холбоотой. Аливаа ард түмний генийг устгавал мөддө сэргэхгүй гэдгийг гуталчны хүү Сталин мэдэхийн дээдээр мэдэж, монголчууд дээр туршиж үзсэн хэрэг.
2019-11-29
Tsetseg:
Bolj dee. Bidnii neg hoer ni ch gesen sain saikhan yawj baihad baharhaj umnuus ni bayarlaj suuh um daa.Erhem duu nar mini ulam am jilt gargarai.
2017-02-03
Судлаач:
Баяр хүргэе. Ямар сайхан юм бэ.
2017-02-03