Согтуу жолооч явган зорчигчийг мөргөөд зугтжээ
2017-02-03

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

 

Тухайлбал СХД-ийн нутаг Нарангийн голын эцсийн буудлын замд амины H.Verna маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Улмаар явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан  байна. Уг жолоочийг СХД-ийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахлах хошууч Энх-Амгалан олж илрүүлжээ.

 

Хэргийг тус хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bt:
1 taldaa 2 5xosnyytai xaxa
2017-02-04
зочин:
Ахлах хошууч гэж ямар цол байдгым
2017-02-03
bt:
1 taldaa 2 5xosnyytai xaxa
irgen:
joloodoh ehrii sn hasdag boloosoi.juramlah blgui de
2017-02-03