Зөрүүнд нь” гондоом”
2017-02-04

 

Долоон тэрбум хүнтэй дэлхий  2 тэрбум орчим авто машиныг өөр дээрээ өнхрүүлж байна.

Энэ том бүлийн нэг гишүүн болсон Монгол улс 3 сая хүнтэй, мөн сая илүү машинтай гэж байгаа. Манай хот хөдөөгүй хараа хэвийн, эрхтэн бүрэн бүхэн машин унах гэж зүтгэхийн учир их энгийн. Бүгд унах унаа амьдрах байртай болсон, Азийн Бар орон болчихсон доо бус. Өөрийн л юмаа өнхрүүлж байхгүй бол дэндүү “нийтэжсэн” нийтийн тээвэртэй тул бүгд автобусанд тухлахаас жийрхэнэ..

 

Утаа агаарын бохирдол ярихаар машинаа цөөлье, насжилтыг нь нам дарья. Шинэ машинаар бүгд гангарья гэх мэт уриалга явуулж байгааг өөр улсын томхон хотынхон харвал хөр инээд нь хүрнэ. Бидний жишээлэх дуртай баруунд бараг өрх бүх нэг машинтэй. Гэхдээ тэрийгээ манайх шиг өдөр бүр талхиад, малаа хүртэл хариулаад байдаггүй. Гэр бүлийн хэрэгцээнд зайшгүй унаа хэрэг болоход асаагаад гарна. Бусад үед нийтийн тээврээрээр хямд, ая тухтай, эрсдэлгүй зорчиж болдог л байхгүй юу. Манай нийслэл ч угтаа нэг их ялгаагүй. Зүгээр л  манайхны хэлдгээр унаагүй буюу машингүй байхад нийтйийн тээвэр нь галт тэрэг шиг цагаараа ирдэг, шахцалдаан чихэлдээгүй явдаг байхад л болчих юм.

 

Бодлого нь нэг л болдоггүй газар л даа. Нийтийн тээврийн салбар хувьчлагдаж 20-д  компани бий болж,  автобусны тоо чиглэл нэмэгдсэн ч үйлчилгээний соёл аюулгүй байдалд чигчий хурууны өөрчлөлт ороогүй гэж болохоор. Нэг компани томроод нийтийн тээврийг нийтээр нь хангачихаар болоход төр гэх том менежер гарч ирээд зөрүүлээд нэг компаниа сөргүүлэн тавьснаар одоогийн автобус нэгтгэл байгуулагдсан гэж зарим хувийн хэвшлийнхэн өгүүлж байна.

 

Төрийн гарт байгаа компанид бас чамлахааргүй шахаа найраа байдаг талаар саяхан ҮЭ-ийн төлөөлөл нь үг унагажээ. Халаа сэлгээнээс гомдсон, хоосон хоцорсон талынхан тохироо үүсгэхээр хатгаж ийн дуугарав уу, үнэхээр ажилчдынхаа эрх ашгийн төлөө дуугарсан уу гэдгийг дүгнэхэд эрт байна. Харин нийтийн тээвэр парк шиэнчлэл хийж, үйлчилгээний орчин соёлоо нэмэгдүүлэхгүй бол үнэхээр олон иргэдийг лизингтэй машинруу түлхээд байгааг л хэлэх байна. Үүний ард өнөөх өвгөн машин, хорт утаа хүч хавсраад байгаа.

 

Нийтийн тээвэр заримдаа жижигхэн Эрдэнэт шиг болчихсон юм шиг санагдах. Дотор нь харж суудаг Үйлдвэрчний нөхдүүдийн хэвлэлийн хурал хэлснээр бол орон тоог үржин нэмэгдүүлж, сэлбэг хэрэгслийг хөнгөхөн хөөсрүүлээд шахчихдаг бололтой юм. Зах зээлийн үнэ 7 сая төгрөг байдаг сэлбэг запасаа байгууллага 13-15 сая төгрөгөөр авдаг гэх. Хэрвээ энэ үнэн бол дарга нар нь сэлбэг шахаад, шугаманд зорчигчид нь мөнгөнийхөө оронд бэлгэвч чихээд байхаар энэ салбар яаж өөдлөх билээ.

 

Дэлхийн жишиг Смарт карт нэвтрүүлээд байнга хиртэй мөнгө гартаа үлгэхийг болиулах алхам хийсэн ч бас л хагас дутуу. Кондуктор манаачийг хажууд нь тавьсан ч хэвээр. Иргэд нь 200 төгрөгний завсар хэрэглээгүй нэг гондоом ороож хийгээд 500 төгрөгөө бариулчихдаг болсон.

 

Нийтийн тээврийг нийтийн байр шиг л үзэмжээр хүмүүс хараад, өнөөдүүл нь тийм үйлчилгээ өгөөд сурчихаж. Шинэ мянганы Метро Полис хотын нийтийн тээвэр арай лэндүү л харагдах юм. Янгиа ч тохоод хамаагүй гэдэг шиг ямбий ч хамаагүй өөрийн л юм унахгүй бол барахаа байсан дүр төрхийг нийтийн тээврийн  хоцрогдол үнэхээр бүрдүүлж байна. Их хот л гэнэ.  22 цагаас хойш автобус “од болно. Хүүхэд хөтлөөд халаасандаа 500 төгрөгтэй яваа бол осгож мэднэ

 

 

Төр нэг ийм л менежер байхгүй юу даа. Үндсэндээ нам дамжсан дарга нарын сүлжээнд наймааны эх үүсвэр болгож хаядаг, төсвийн мөнгөний цавчаанаас үлдсэн жоохноор нь амь зогоодог газрыг “төрийн өмчийн” гэж хайцаалаад байгаа юм.

 

Хувийн хэвшил хэдэн жил явахыг нь бодоод шинэ биш гэхэд он залуу дээр нь сэлбэг запас нь нь ойроос хямд олдохыг бодоод парк шинэчлэлт хийх бол төрийнх нь хаа байсан сураггүй Беларусаас залгаа автобус чирээд ирж байгаа юм. Замынхаа хэмжээ ачааллыг тооцвол уул нь давхар автобус олж ирэх хэрэгтэй байсан л даа. Төрийнх юм чинь энэ хамаагүй. Сэлбэгийг нь одоо ах дүү Беларусаас л зөөж таарах байх.  Өөр газар байхгүй тул хэлсэн үнээр нь тулгаж авна. Алдагдал нь өнөөх төрд унах болохоор түй ч хамаагүй, дарга нар нь томилолт цохдог л байх. Бид хөгждөггүйн шалтгаан нийтийн тэврээр жишээлэхэд ердөө л энэ дээ.

 

Пүрэвжавын Баярхүү  /тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Tulga:
Aldaatai bichhee. Olioch
2017-04-01
tlg:
garage bdag bol hen unaad bhav
2017-02-05
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод REGISTER NOW дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-05
өвгөн:
Ямар ч хүн ажлыг тодорхой хугацааны дараа хийж сурдаг, тэгхээр дадлагажуулж сургадаг нь жам, хүн ажлыг хийж сураад дэвшиж дээшлэдэг, энэ бас хүмүүний хөгжлийн жам, тэгээд энэ хоёрыг авч удирдаж мэдэхгүй бол хэн ч хаана ч юм хийхгүй, голоо зогоох гэж хийх үү тэр ч үгүй шүү, хүн түүнийг чинь өөр аргаар шийдэх болно, харин 200 гаад хүнтэй албан газар мэргэжилтэний баг ажиллуулаад аваад явчих удирдах хүн байхгүй байгаа юм, энэ нь хувьд ч, хувьсгалд ч ялгаагүй, үүнийг том бизнес гээд үймүүлээд байгаа төр дайсагнагч, төр муу гэвэл Веьетнам яагаад хүчирхэг болчих воо, өөртөө хэрэгтэй гэх зүйлийг харахгүй байж болмооргүй, төр хэрэггүй гэж сурталдах луйвардахын үүд дээ
2017-02-05
Canadaas:
End bg hotiin maani niitiin teever ulsiin umchid baidag. Yag tsag minutaaraa irj yavna, mach sain uilchilgeetei. Niitiin teeveriig huvichilsan ni buruudsan ium bichuu.
2017-02-05
irgen:
Jolooch ni munguu avaad ter savand hiideg boloh heregtei. US-d jolooch ni hyanalt tavidag. Iimhen yumiig shiidej chadahgui bol heleh ch ug alga.
2017-02-05
Зочин:
zasag darga batboldoo zuvluguu avsan munguu tul
2017-02-04
Зочин:
Эргээд кондуктортой болго, тэгвэл гондоом хийхгүй
2017-02-04
Зочин:
Эргээд кондуктортой болго, тэгвэл гондоом хийхгүй
2017-02-04
Зочин:
Metro suragg ui baij metropoliten hot geh....Uul høndiigøør tarsan esgii geruud...
2017-02-04
ХЭХЭ:
ТӨР БИЗНЕСС ХИЙДЭГЭЭ Л БОЛЬЧИХ
2017-02-04
Зочин:
Батболдоо зөьлөгөө авсан мөнгөө голомт банкны 2209403315 дансанд тушаагарай 10 сая төгрөг шүүмөнгөө шилжүүлээд байвал илүү их зөвлөгөө өгөх бно
2017-02-04
Зочин:
Хөдөө сэтгэлгээтэй батболдод хэлэхэд нийтий тээвэрийг хүрэлцэхүйц болго! Маш дулаан цэвэр цэмцгэр болго. Автобусыг өдөрт 2 удаа угаадаг болох. Хүн бүрт хүрч ажилла! Таксий үйлчилгээг цоо шинээр нэвтрүүл хүн бүрт үйлчилж ажиллуул! Ниытийн тээвэр бүрэн төгс ажиллавал би болон ард түмэн машины хэрэг алга хамгийн гол нь нэгдүгээр эгнээ дээр сайн тулж ажилла нийтийн тээвэр чөлөөтэй хурдан явах боломжын ханга ингээд болоо мал шиг батболдын толгойн ажиллахгүй л дээ
2017-02-04
Зочин:
Миний хувьд түгжрэлийг багасгах боломж бна гэж үзэж бна. Надаас зөвлөгөө авахыг хүсвэл бно гэж засаг дарга батболдод хэлье! Ердөө амархан!
2017-02-04
сонирхогч:
хэрэглэсэн хэрэглээгүйг нь яаж мэддэг юм вэ цоо шинэ уутттайгаа л байсанштээ
2017-02-04
иргэн:
утааг бууруулахад энэ тэр нам гээд хагаралдаад яахав дэ ер нь аль ч нам гарсан бай 1995 оноос хойш хотруу шилжиж ирсэн хөдөөнийхнийг хөдөөрүү нь буцаах нь хамгийн зөв алхам тэгвэл машины түгжрэлч дагаад буурна тэгэхгүй бол хот маань хорт утаанаасаа хэзээч салж чадахгүй шүү харин машиныг шахаж гаргана гэвэл монгол улс хямарсан дээрээ уламл хямрах бх да бодоод үз дэ
2017-02-04
зочин:
элчин сайд гээд баысан яасан одоо бүр гондоом түүж явдаг болсон уу төр засаг нь анхаараачээ
2017-02-04
ene doorh mald:
AN iin ene gar galzuurah shahsan uchir ni ter ideh tsuslah tsavchaagui bolson MAN iinhan uuniig huuj zailuulna ene buhniig harj zevuu ni hursen ard tumen l bh shiv dee
2017-02-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-04