Гахай өдөр
2017-02-05

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 9. Адъяа гараг. Хоёр хар мэнгэтэй, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин гахай өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.  

Shuud.mn
Сонин хачин