Трамп, Порошенко нар утсаар ярьжээ
2017-02-05

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Удирдагчид Украины зүүн хязгаарын асуудлаар ярилцсан гэнэ. Трамп сөргөлдөөний бүсэд амьдарч буй иргэдэд тусламж үзүүлэхээ Порошенкод амлажээ. “Украины тусгаар тогтнолыг хамгаалахын тулд АНУ бүхий л бололцоогоо ашиглана” хэмээн Трамп мэдэгдсэн аж.

 

Салан тусгаарлагчид гэгдэх хэсэг иргэд өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард хяналтаа тогтоосон билээ. Армийнхан салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа чөлөөлөхөөр өнөөг хүртэл тэмцсээр байна.

 

Энэ хугацаанд 10 мянган хүн амиа алдаж, сая орчим иргэн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хэхэ:
салан тусгаарлагчид гэж Путлерийн хулгайчид байгаа ш дээ
2017-02-07