“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт боллоо
2017-02-05

“Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын үеэр “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болон  вакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах аж. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн төвшинг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хувь хүний  сэтгэл зүйн онцлогийг таних, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт зохион багуулах, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыг эерэгжүүлэх сэтгэл зүйн  олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

 

Хөтөлбөрийн нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Энэ жил Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь цагдаагийн нийт алба хаагчдын талархлыг хүртсэн ажил болж байна. Энэ үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-аас дэмжин ажиллах болно“ хэмээн онцоллоо.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа “Өнөөдөр “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх “Эрүүл цагдаа” хөтөлбөрийнхөө нээлтийг хийлээ. Уг хөтөлбөрийн  хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, ажлын байрны дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зэрэг цогц арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулна. Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг гол хүмүүс. Тиймээс бид эрүүл, чийрэг бие бялдартай, эрүүл мэндийн зөв хэвшилтэй байх ёстой гэдэг үүднээс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
DANDAA SOGTUU TSAGDAA YMAR CH BOLOBSROLGUI NEGIIGEE R.CHINGISIIN UED IH ALSAAN
2017-02-06
xaxaxaxa kkkmalnud:
eruul tsagdaa kk sogtood bolhoo baisiimuu setgets ni gajaaad eruul bus boltsiimuu kkk
2017-02-05