Цасны улмаас 100 гаруй хүн амиа алджээ
2017-02-06

 

Афганистан, Пакистан улсад энэ амралтын өдөр их хэмжээний цас орсон талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Их хэмжээний цас орсоны улмаас цасны нуранги үүсч, 100 гаруй хүн амиа алдсан гэнэ.

 

Пакистаны хойд хэсэгт 45 хүн цасны улмаас амиа алдсан хэмээн Засгийн газраас мэдээлэв.  Цасны улмаас зарим бүс нутаг дахь бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

Афганистаны Кабул хотын зам талбай цасанд дарагдаж, олон тээврийн хэрэгсэл осолдсон байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин