Автобус осолдож, 16 хүн амиа алджээ
2017-02-06

 

Гондурас улсад энэ амралтын өдөр зорчигч тээврийн автобус осолдсон талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Ослын улмаас 16 хүн амиа алдаж, 34 хүн гэмтжээ. “Амиа алдагсдыг таних ажиллагааг эхлүүлсэн, бэртсэн иргэдийг орон нутгийн эмнэлгүүдэд хүргэсэн” талаар Цагдаагийн ажилтан Карлос Эспана мэдэгджээ.

 

Автобус ямар шалтгааны улмаас осолдсон нь одоогоор тодорхойгүй байна.

 

Нэгэн гэрч "Ройтерс" агентлагт “Автобус маш хурдтай явж байсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин