Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв
2017-02-06

 

“Талх-Чихэр” ХК-ны нэрэмжит "Хэвийн боовны баяр" Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр /2017.02.05/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

 

Энэхүү уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, “Энгүй тал” ХХК-ны бөх аймгийн хурц асрлан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв. Харин Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир үзүүрлэлээ.

 

Их шөвөгт Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, аймгийн арслан Цэ.Мөнхбаяр нар шалгарсан юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин