Бурханы хулгайч нарт 12-13 жилийн ял оноожээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ-зуу”музейгээс 7 ширхэг бурхан хулгайлсан хэрэг 2014 онд гарсан. Уг хэргийг Т, Д, М нар бүлэглэн, шунахайн сэдлээр үйлдсэн байна. Нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Сум дундын шүүх хэргийг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 2 сая төгрөг хурааж, Д, М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ