“Харвони” эмийг архангайчуудад үнэгүй олгох нь зөв үү
2017-02-06

Засгийн газрын хуралдаанаар Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийг Архангай аймгийн иргэдэд үнэгүй олгох шийдвэрийг гаргасан. Нийт 3000 хайрцаг эмийн гаалийн болон НӨАТ болох 354.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, архангайчуудад өгөхөөр болсон юм. Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэрийг  Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн санаачлагч Оном сан эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин энэ эсэргүүцэлд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариу өгсөн байна. Тэдний байр суурийг хүргэе.


 

Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн сайд биш

 

Эхний ээлжийн 3000 хайрцаг эмийг яагаад заавал Архангай аймагт өгөх болов? Үүнийг бид жалга довны үзэл гэж харж байна. Аймгуудад тараах байсан бол элэгний хавдар, хатуурлаараа хамгийн өндөр үзүүлэлттэй аймагт яагаад өгч болохгүй гэж. Энэ тохиолдолд бид Цогцэцэг сайдын шийдвэрийг эсэргүүцэхгүй.

 

ХСҮТ-өөс 2006-2010 онд гаргасан судалгаагаар Сүхбаатар аймгийн иргэдийн элэгний өвчлөлийн нас баралт улсын дундажаас хоёр дахин их байна. Говь-Алтай, Увс, Дорнод аймаг өндөр үзүүлэлттэй. Харин Архангай аймаг тавд орж байна. Ийм байхад зөвхөн нутаг ус гэсэн жалга довны үзлээр асуудалд хандаж байгаа нь харамсалтай байна.

 

Цогцэцэг сайд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд болохоос Архангай аймгийн Эрүүл мэндийн сайд биш.


 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Балай явуулгаа зогсоохыг шаардаж байна

 

Энэ нэг "Элэг бүтэн Монгол" гээд яваад байсан хэн ч билээ нэг залуу ойрд "Бурхангүй газрын бумба" шиг л "галзуурч" байна аа. Эрүүл мэндийн сайд нь ч томоотой юм хөөрхий, номхон тэмээ мэт. Би уг нь өнгөрсөн зун АНУ-ын "Гилиад Сайнс" компанийхантай холбоо тогтоогоод, биечлэн уулзаад миний сонгогдсон тойрогт элэгний өвчлөл их байгаа тул "Харвони" эмнээсээ хандивлаач гэсэн хүсэлт тавьж, тэд ч удалгүй хариу өгч зөвшөөрсөн юм. Нэг нөхцөлтэй. Эхний ээлжинд зөвхөн танай Архангай аймгийн ахмадуудад гэж. Нийт 3000 хүнийхийг. Бас шинжилгээний зардлаа танайх хариуцаарай гэж. Бид ч баярлаад аймагтаа төслийн ажлын хэсэг байгуулж бүх ажлаа зохион байгуулж 7 сар шахам ажиллаж байж эхний ээлжийн 1000 ширхэгийг авах болж байна. Яг энэ төслийн ажлын хэсгийг би өөрөө аймагтаа очиж гардан зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан. Засгийн газар дэмжиж хандиваар ирж байгаа тул татварыг хөнгөлсөн байгаа. Ийм л энгийн юм.

 

1000 ширхэг Харвони манайд байгаа зах зээлийн үнээрээ 900.000$ буюу 2 тэрбум 300 гаруй сая төгрөг. Одоо нэг санаа зовоосон асуудал байна манайхаан. Хүн хөөцөлдөөд юм олж ирэхээр /хуулийн хүрээнд шүү Эрдэнэт шиг биш/ "яахаараа чи гэж?" гээд хувааж тараа, адил хүртэх ёстой гээд нийгэмчлэх гээд байдаг сэтгэлгээ хэвээр байна. Өөрсдөө ингээд юм олж ирэх боломж дэлхийгээр нэг байна. Яваад олоод ирээч дээ, хэн байг гээвээ. Бас нэг асуудал нь энд ингээд попдоод байхаар нөгөө АНУ-ын компани бизнесийн нэр хүндээ бодоод төслийн дараагийнхаа амласныг өгөхгүй болох тал руугаа яриа хэлбийгээд эхэллээ. Яана вэ? Төсөл зогсвол энэ нэг хашхичаад байгаа залуу хариуцах юм уу? Ард нь турхирдаг хүмүүс хариуцах юм уу?

 

Архангайн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс энэ балай явуулгаа зогсоохыг шаардаж байна. Үнэхээр Элэгний өвчлөлийн эсрэг явж байгаа юм бол үйлдэл чинь үгтэйгээ нийцэхгүй байна. Хэдэн хүнд ингэж үнэгүй эм хандивласнаа яриач залуу? Улсын төсвөөс хөнгөлөлт үзүүлж байгааг ярихгүйгээр шүү.

 

Жич: Сая шинжилгээгээр Архангайн ахмадуудын дундах С вирусын өвчлөл 19% буюу улсын дунджаас асар өндөр гарсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Monkhbataa:
Mon bathing hiij baigaa ajil busad irged hun bishuu
2017-02-07
Зочин:
Татвар төлөгчдийн мөнгөөр гаалийн татварыг төлж Монгол улсын нэрээр оруулсан л бол ард түмнийх. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд Эрүүл мэндийн сайдыг өгөхөд шууд унана. Баталгаатай.
2017-02-06
Zochion:
EEriin chin buruu ikh hurliin gishuun min, hen ch guij ochood Mongol ulsiin emnees yariad baij boloh uu, ta zasgiin gazriin daalgavraar yavsan yum uu, ikh hurliingishuunii davuu erhee ashiglaj baigaa yum baina gej oilgogdoj baina,taniig songoson Arhangai aimag aztai yum gej oilgohoos doo
2017-02-06
zochin:
76 jalga dovnii yumnuud ingeed ulsiigene 4 jild ballaj egne dee
2017-02-06
Zochin:
Amarsanaa saidiin sanaachlagaar butsen ny unen, gehdee Olom san olood irej tegeed hamtraadajillaj boldoggui yum uu, emee emchleh geed baigaam uu, evchtei hund bol hudhan olj uuh ny chuhal bolohoos amarsanaa oruulsan uu , olom san oruulsan uu, ter ny chuhal bishee
2017-02-06
емч:
энэ хамгийн тэнэг шийдвэрдээ.ундсэн хуулиа уншаач гишуунээ та МУ их хурлын гишуунуу АрхангайнИХ иин гишуунуу
2017-02-06
Zochin:
Mongol uls gej baidag yum, heltei buhen ochij uiulzaad manai tanai aimagt egeech gej guih chin buruu , uls bodlogooroo ehleed hendee egehee medeg, ternees bish end tend ochood ulsiig teleelj soliordogoo bolivol taarna
2017-02-06
Зочин:
Uuriinhuu munguur hudaldaj avaad unegui taraaval bolno shdee harin turiin munguur avsan esvel hun burt ijil shalguur tavij uguh gj baigaa bol bolj baina harin hen negend davuu erh olgoj baival undsen huuli zurchigduj bnaa
2017-02-06
Зочин:
Undsen huulid zaagdsan irgen bur tegsh erhtei gsn zaalt zurchigduj bna bi ch gsn unegui avch heregtei hund ni ugmuur baina daa
2017-02-06
Зочин:
Татвар төлөгчдийн мөнгөөр гаалийн татварыг төлж Монгол улсын нэрээр оруулсан л бол ард түмнийх. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд Эрүүл мэндийн сайдыг өгөхөд шууд унана. Баталгаатай.
Зочин:
ИЧЭЭСЭЙ ӨМХИЙ ХЯТАД АВГАЙ ТӨЛӨӨСӨӨ ТӨЛЖ ЧАДАХ Л ЮМ БАЙГААЗ
2017-02-06
Зочин:
Tsogtsetsegee, odoo bolio chi zugeer barilgiin said bolson n deer. 12 davhar emnelgee bariulahdaa uuruu daamal n bsn bizdee
2017-02-06
Зочин:
Hurteemj hutulburiin hureend orlogo bagatai, uvchlul undurtei humuust n uguh yostoi yumaa. Ugaasaa Gilead Sciences kompani tiim shalguur l tavidag. Ali neg aimagt uguh n buruu.
2017-02-06
зочин:
НАРАН БААТАР АА НЭГ ХҮН Ч ГЭСЭН ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДАРЧ БАЙВАЛ БОЛОО ШҮҮ ДЭЭ ХЭЛЭХ ҮГЭЭ БОДВОЛ ЯАСИЙН
2017-02-06
ONOM bolio:
Sain uils bhd bitgi balairad bai... Uuruu suhbaatar aimgin hun baij
2017-02-06
Наранбаатар бол сэтгэлтэй залуу шүү:
Ё.Баатарбилэг УИХ байдаг юмуу, сураггүй тахиа байна. Наранбаатар бол үнэндээ мундаг залуу шүү, Энэ залуу хөөцөлдөж ард иргэдийн дуу хойлоо болж явсанаар төр засагын чихэнд хүрч уг ажлын хүрээнд олон хүмүүсд амьдрал бэлэглэсэн шүү, сураггүй гарууд тус болдгүй юмаа гэхэд ус болохгүй байгаарай
2017-02-06
Зочин:
Архангай аймагт өндөр үнээр зараад бусад аймагт нь үнэгүй тараавал яасийн ккк
2017-02-06