Г.Төмөрбаатар тендер будилуулсан уу

"Автобус 1” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарыг огцруулах бичгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ШӨХТГ-т хүргүүлж байгаа аж. Уг нь энэ бичгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд гардуулах байсан ч гадаад томилолттой байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г. Төмөрбаатарын хувьд албан тушаалаа ашигласан тендер будлиантуулсан нь баримтаар нотлогджээ.
Г.Төмөрбаатар нь Тендерийн хууль зөрчин, тендертэй автобусны сэлбэгийг “Ар жанчивлан” Рашаан сувилал ХХК гэсэн Төв аймгийн Эрдэнэ суманд рашаан сувилал эрхэлдэг ХХК-иас худалдан авахаар 42 сая төгрөг шилжүүлсэн гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ