УИХ-ын гишүүд шатраар өрсөлдөж байна
2017-02-06

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

 

Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна.

 

Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

 

 

УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

 

 

 

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

 

- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

 

Эмэгтэйчүүдийн ангилалд:

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн А.Ундраа

- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

 

 

 

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ажил их байхад ямар хачин юм хийж ангалзаж суудаг малнууд вэ даанч дээ.
2017-02-07
zochin:
sanaa n zuv bolovch arga n denduu hulkhi buduuleg bas denduu udaan yumaa.uunees n bolj tumen mongolchuud huld n chiregdeed bna uu daa.
2017-02-07
zochin:
amidrald deer pionar mad shuu dee.
2017-02-07
Hmmmmm:
Shit ystoi heleh muu ug alga daa CHAABAAS gej. Iim um uzeh gej zailuul
2017-02-07
SSS:
хийх ажилгүй хүмүүс архи ууж, дуу дуулаж, гитар, шатар . . . . . цаг нөгцөөхөөс ч өөр яахав дээ.
2017-02-06
МАН:
бид жаргалтай
2017-02-06
zochin:
ULS ORON N DAMPUURLIIN IRMEG DEER,BHAD URTASGAAD CH GESEN AJILLAJ HUULI DUREMEE YRIHIIN OROND SHATRAAR YADAG BAINA AA.MALNAASAA CH DOR.MAL N HARIN CH DEER TCASAN DOOROOS OVSOO UHAAD IDCHIHNE.USAN TENEG CH GOEDONO.USAN BALAINUUD.
2017-02-06
hi:
hiih ajil alga uu? yestoi malnuud
2017-02-06
Зочин:
Uur ajil alga uu Ajliin udur bas tegeed negdexd iim ajil xiij baix gejdee Mongol tur unexeer alia salbadai boljee
2017-02-06