Трамп “НАТО”-ийн тэргүүнтэй утсаар ярьжээ
2017-2-6

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд хагас цаг орчим утсаар ярьсан гэнэ. Ерөнхийлөгч Трамп ирэх тавдугаар сарын эхээр “НАТО”-ийн удирдлагуудтай уулзахаар тохиролцсон талаар албаны эх сурвалж “CNN” агентлагт уламжлав.

 

“Уулзалт хурдан болж, гацаад буй олон асуудлаар Ерөнхийлөгчтэй ярилцмаар байна” хэмээн Йенс Столтенберг гэж хэлжээ.

 

Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “НАТО”-г ямар ч хэрэггүй байгууллага" хэмээн тодорхойлж, "Энэ байгууллагат өөрчлөлт хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

 

Тэрбээр мөн “НАТО”-ийн гишүүн орнууд заасан хугацаандаа татвараа төлөхгүй бол хамгаалахгүй гэдгээ илэрхийлж, Япон, Өмнөд Солонгосын нэн даруй татвараа барагдуулахыг шаардсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин