Машины хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ
2017-02-07 09:33

 

Шөнөөр машины эд анги хулгайлж байсан этгээдүүдийг таксины жолооч үйлдэл дээр нь барьж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Тодруулбал энэ сарын 3-ны 03.00 цагийн орчимд байрны зогсоолд байрлуулсан автомашины эд ангийг хулгайлж байсан хоёр этгээдийг "Улаанбаатар такси Транспорт сервис” ХХК-ны ажилтан н.Билгүүн, тус таксигаар үйлчлүүлж байсан иргэн н.Баяр нар хамтран барьж, хулгайн үйлдлийг таслан зогсоожээ.

 

Улмаар харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв шүү:
Иргэн бүр ингэж үүргээ биелүүлбэл хулгайч, залилагч, луйварчдад гишгэх газаргүй болно доо, энэ хүмүүст баяр хүргэе
2017-02-07