Хүйтний улмаас 132 хүн амиа алджээ
2017-02-07

 

Афганистан, Пакистан улсад өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж, цаг агаар эрс хүйтэрсэн билээ.

 

Тэгвэл гэнэтийн хүйтний улмаас 132 хүн амиа алдсан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээлэв.  Афганистаны 119 иргэн хүйтний улмаас осгож амиа алдсан гэнэ. Мөн хоёр улсын хилийн орчимд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ.

 

Мөн 69 хүн бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар Афганистаны Гамшгаас хамгаалах төвийн захирал мэдэгдэв.

 

Афганистаны хил залгаа Пакистаны хойд хэсэгт хоёрхон өдрийн дотор 13 хүн амиа алджээ. Амиа алдагсад бүгдээрээ осгож амиа алдсан гэнэ.  Пакистанд сүүлийн 30 жил болоогүй хүйтэн өвөл болж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин