Трамп Европын дөрвөн оронд айлчилна
2017-02-07

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Трамп Герман, Британи, Итали болон Белги улсад айлчлах гэнэ. Тэрбээр эхэнд Их Британи улсад айлчилж, хатан хаан II Элизабеттэй уулзахаар болжээ. Одоогоор айлчлалын албан ёсны тов гараагүй байна.

 

Ерөнхийлөгч “Би Европын орнуудад айлчилна. Энэ бол миний анхны айлчлал. Тиймээс өндөр ач холбогдол өгч байна” гэж мэдэгджээ.

 

Хатан хаан өнгөрсөн сард Трампийг эх орондоо айлчлахыг урьсан билээ. Гэхдээ Британийн олон мянган иргэн өнөөг хүртэл Трампийн айлчлалын эсэргүүцэн жагссаар банйа.

 

Британичууд Цагаан ордны тэргүүнийг “Хүнийг эрхийг зөрчигч” хэмээн тодорхойлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин