Эргүүлийн офицер гал унтраажээ
2017-02-07

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд шуурхай ажиллаж галыг унтраажээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн офицер нь гал түймрийн аюулаас иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалж, цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүллээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин