Токитэнкутэй салах ёс гүйцэтгэжээ
2017-02-07

 

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 37 насандаа өвчний улмаас таалал төгссөн. Салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр /2017.02.06/  Токио хотноо болжээ.

 

Тэрбээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдраар өвдөж, жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан. Уг өвчний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард Японы мэргэлжийн сумо бөхийн спортоос зодог тайлсан билээ. Анх 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд барилдаж байв.

 

Тэрбээр эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай хэлж байсан ч биеийн байдал сайшрахгүй байсаар бурханы оронд одсон.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ум мани бад мэ хум
2018-03-28
Зочин:
Saihan guu mini ergeed sain turluu olood turuurei. Um mani badmi hum.um darii gugarii garii suhaiaa
2017-02-07