ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх зөвлөл хуралдлаа
2017-02-07

 

ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2017.02.07/ боллоо. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын  дарга бөгөөд зөвлөлийн орлогч дарга М.Энх-Амар,  МЭХ-н захирал Б.Батцэцэг, ХААИС-н дэд захирал, доктор, Ph.D  Г.Гантулга,  УГТЭШХ-н захирал Н.Баярсүх,  ШУТИС-н ҮТС-н захирал доктор Ph.D   Ж.Туяацэцэг нарын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.  Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд хандах нийгмийн хандлага, эрс идэвхжин шинэчлэгдэж байгаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагын зүгээс сэтгэл хангалуун байна. Манай салбарын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт, төмсний 14 сорт, хүнсний ногооны 39 сорт, жимс жимсгэний 16 сорт тус тус бүтээж шалгаруулсан. Үүнээс гадна төрөл бүрийн таримлуудыг тарималжуулж ургуулах 120 технологийн зөвлөмж боловсруулж  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Судлаачдын боловсруулж баталгаажуулсан үр тарианы сортын 30 хувь, төмсний сортын 100 хувь нь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний 70 хувь нь Монголд тариалагдаж байна.

 

Түүнчлэн мал аж ахуйн салбарт адууны 1 үүлдэр 3 омог, тэмээний 3 үүлдэр, үхрийн 3 үүлдэр, хонины 22 үүлдэр, ямааны 4 үүлдэр, 5 омог бий болж баталгаажсан байна. Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачдын 4 нээлт Дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдэж, 64 малын эмчилгээний вакцин, оношлуур, 72 эм, био бэлдмэл бий болсон байна. Үр дүнг нь шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой 200 гаруй технологи, бүтээгдэхүүн бэлэн болоод байна. Энэ бол чамлалтгүй үзүүлэлт” гэдгийг онцоллоо. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд Та бүхэн хувь нэмрээ оруулж, шинэ санааг хөгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох шинэ арга хэлбэр, санаачилгыг өрнүүлнэ гэдэгт итгэж байна.  Хийх ажил их байна, бид хамтдаа хийж, улс орноо хөгжүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэв.

 

Хуралдаанд “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан ба хөгжлийн гарц”,  “Мал аж ахуйн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Мал эмнэлгийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Газар тариалангийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хүнс үйлдвэрлэлийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, эрдэмтдийн зөвлөл цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

 

Мөн энэ үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдсэн юм.

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ уяач нөхөртэй шинжлэх ухаан яриад ойлгох болов уу
2017-02-08
тамирын багшаа хийе:
Ичих нүүртэй байя
2017-02-08
зочин:
худалаа омог үүлдэр бий болгож иддэг арга бий боллоо.орохн үүлдэрийн хонь яасан төрийн шагнал яасан. арилшгүй хонины үүлдэр нь барга үзэмчингүүдийн авчирсан хонинууд, тэр бхад өөр хониор яах гээв
2017-02-07